НИЙГЭМНийгэм мэдээ

Ойн түймэр бүртгэгдсэн газрууд хөвч, тайга учир унтраахад хугацаа шаардаж байна

Ойн түймэр бүртгэгдсэн газар нь хөвч, тайга учраас хөвд, унианги, хүлэр, язмаг ихтэй байгаа нь унтраахад цаг хугацаа шаардаж байна хэмээн Сэлэнгэ аймгийн ОБГ-ын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяр мэдээлсэн байна.

Тус аймгийн Мандал сумын Чинчулуут уул, Охид хүүхэд уул, Ерөө сумын Баавгай уулын урд ам, Гуртын уул, Хазан царам гэдэг газар гарсан 5 ойн гал түймрийн голомтод ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн МТ1111 агаарын хөлгөөр алба хаагчдыг тээвэрлэн хүргэж буй.

Түймриийн голомтод нийслэлийн Онцгой байдлын газар, Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын нийт 54 алба хаагчийг өнөөдөр хүргэх ажиллагааг зохион байгууллаа.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button