НИЙГЭМНийгэм мэдээ

ОБЕГ: Цаг агаарын нөлөөллийн багууд өнөө шөнө Сэлэнгэ аймагт зориудаар бороо оруулна

2025 оны долоодугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө их хэмжээний газар нутгийг хамарсан цаг агаарын процесс ирэх урьдчилсан дүгнэлт гарчээ. Үүний улмаас цаг агаарт зориудаар нөлөөлөх буюу үүл буудах нөхцөл бүрдэнэ хэмээн ЦУОШГ үзэж байгаа бөгөөд гурван багийг бэлэн байдалд ажиллуулж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газар Сэлэнгэ аймгийн түймрийн голомтод дэмжлэг үзүүлэх зорилгоор 2025 оны зургаадугаар сарын 15-наас эхлэн тусгай ажиллагаа явуулж эхэлжээ. Энэ хүрээнд гурван баг /шинжээчдийн баг/ ойролцоох бүс нутагт бэлэн байдалд ажиллаж буй.

Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажиллагааны талаар ЦУОШГ-ын улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн дарга мэдээлэл хүргэсэн юм. Тус мэдээлэлд: "Өнгөрсөн шөнө Сэлэнгэ аймгийн ихэнх сумдаар 0.5-6 мм хур тунадас орсон бөгөөд үүнд гурван экспедицийн зүгээс идэвхтэй ажиллагаа явуулсан. Үүнд:

  • Нэгдүгээр экспедиц Баянгол сумын нутаг дэвсгэрт,
  • Хоёрдугаар экспедиц Хушаат сумын орчимд,
  • Гуравдугаар экспедиц Мандал сумын чиглэлд тус тус үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагаа явуулжээ.

Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажиллагаа нь зөвхөн байгалийн процесс, тухайлбал үүл үүсэх нөхцөл бүрдэх үед л хэрэгжих боломжтой байдаг. Тиймээс тухайн нөхцөл бүрдтэл шинжээчдийн багийг бэлэн байдалд ажиллуулж, мэдээллийг нарийн хянаж байгаа юм. Сэлэнгэ аймгийн түймрийн голомтод хамгийн тулгамдсан асуудал нь халуун, хуурайшилттай, утаатай орчин бөгөөд энэ нь үүл үүсэх, түүнд нөлөөлөх боломжийг бууруулдаг.

Цаг уурын урьдчилсан судалгаагаар үүл үүсэх нөхцөл бүрдвэл нөлөөлөл үзүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Гэвч дээрх онцлог нөхцлөөс шалтгаалан байнгын ажиллагаа явуулах боломж хязгаарлагдмал байгаа" хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 25, 2025 08:58

Эртхэн оруулахгүй үхсэн ацаа хийж байсан �########�нууд вэ? Шатаж дуусахыг нь хүлээсэн юм уу? Хар л�##�аруудаа

ЗочинОогий
ЗочинОогий
7 сар 25, 2025 12:51

Аймаар их бороо орсон шүү

Иргэн
Иргэн
7 сар 25, 2025 14:55

Эртхэн оруулаж байхгүй борооны улир�##� ирэхтэй зэрэгцэн та нар мөнгө цохидог шүү!!!

Холбоотой мэдээ

Back to top button