Гадаад мэдээДЭЛХИЙ

Тайланд, Камбожийн мөргөлдөөний улмаас 14 хүн амь үрэгджээ

Пүрэв гарагт /2025.07.24/ Тайланд, Камбож хоёрын хооронд үүсээд байсан хурцадмал байдал дордож, талууд зэвсэгт мөргөлдөөн эхлүүллээ. Тайланд мэдэгдэл хийхдээ Камбожийн агаарын цохилтын улмаас 13 энгийн иргэн, нэг цэрэг амь үрэгдэж, 32 энгийн иргэн шархадсан гэсэн юм. Одоогийн байдлаар Камбожийн тал амь үрэгдсэн, гэмтсэн хүмүүсийн тоо мэдээлээгүй байна.

Хоёр тал хоёул бие биеэ эхэлж гал нээсэн гэж буруутгаж байгаа юм. Камбож Тайланд руу пуужин болон их буугаар цохилт өгсөн бол Тайланд миномёт, сөнөөгч онгоцоор цохилт өгсөн байна. Энэ мөргөлдөөн тавдугаар сард үүссэн хурцадмал байдлаас эхтэй. Тухайн үед хоёр талын цэрэг хилийн маргаантай бүсэд гал нээж, нэг Камбож цэрэг амь үрэгдсэн юм. Үүнээс хойш хоёр тал хэд хэдэн удаа хариу арга хэмжээ авчээ.

Зүүн өмнөд Азийн орнуудын холбоог тэргүүлж буй Малайз улсын Ерөнхий сайд Анвар Ибрахим Тайланд болон Камбожийг нөхцөл байдлыг намдаахыг уриалсан байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button