НИЙГЭМНийгэм мэдээ

Дэлхийн жуулчдын тоо 300 сая давж, Монгол 19 хувийн өсөлт үзүүллээ

Монгол Улсад 2025 оны эхний улиралд гадаадын жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 19 хувиар өссөн бөгөөд аяллын орлого 14 хувиар нэмэгдсэн гэж UN Tourism мэдээллээ.

2025 оны эхний улиралд дэлхий нийтэд аялал жуулчлалаар зорчсон хүний тоо 300 саяд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 5 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэ нь цар тахлын өмнөх түвшинд дөхөж буйг илтгэж байгааг НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага (UN Tourism) “Дэлхийн аялал жуулчлалын барометр” тайландаа дурдсан байна.

Тус тайланд дурдсанаар дэлхийн аялал жуулчлалын салбар инфляцын өсөлт, геополитикийн зөрчил, худалдааны саад бэрхшээл зэрэг хүчин зүйлстэй нүүр тулгарч байгаа ч тогтвортой өсөлтөө хадгалж байгаа нь эдийн засаг болон хөдөлмөр эрхлэлтэд эерэгээр нөлөөлж буйг онцолжээ.

Аяллын орлого нь цар тахлын өмнөх түвшний 85 хувьд дөхөж очоод байна. Жуулчдын дийлэнх нь БНХАУ, БНСУ, ОХУ, Япон, Герман зэрэг орноос ирсэн байна.

Монголын байгаль, соёлын өв, нүүдлийн уламжлалд суурилсан туршлага олгох хөтөлбөрүүд гадаадын жуулчдын сонирхлыг улам татаж байгаа нь уг өсөлтөд голлон нөлөөлсөн гэж тайланд онцолжээ.



Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button