НИЙГЭМНийгэм мэдээ

Хараа голоос эртний чулуун тээрмүүд олджээ

2025 оны зун Сэлэнгэ аймагт их хэмжээний ган гачиг болж, олон жилийн дунджаас хэд дахин бага хур тунадас орсон талаар нутгийн иргэд болон холбогдох байгууллагууд мэдээлж буй. Гангийн улмаас тариалангийн талбайн ургац багасч, гол мөрөн татарч, усны түвшин эрс буурч, ой хээрийн түймэр ихээр гарч байгаа билээ.

Харин энэхүү байгаль цаг уурын өөрчлөлт нэгэн түүхэн олдворыг ил гаргах нөхцөл болсон байна. Тодруулбал, 2025 оны долоодугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн нутаг дахь Хараа голын татарсан, гүехэн болсон хэсгээс эртний чулуун тээрмүүд олджээ.

Энэхүү олдвор нь нэн эртний үйлдвэрлэлийн хэрэглүүр байж болзошгүй бөгөөд тухайн бүс нутагт эрт цагт хүн суурьшиж, газар тариалан эрхэлж байсныг гэрчлэх соёл археологийн үнэ цэнтэй баримт болох магадлалтайг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

1960-1970-аад оны үед Зүүнхараа орчимд Хараа голын хөндийд чулуун тээрэм зөндөө л байдагсан, одоо хүртэл тэдний татсан суваг шуудууны үлдэгдэл арилаагүй хэвээр бий. Нутгийнхны яриагаар бол 19-р зууны үед хятадууд тариа ногоо тарьдаг байсны ул мөр гэдэгсэн. Зүүнхараад Сах�##�тын пүүс гэж газар тари�##�ан эрхэлдэг их том пүүс байсан гэдэг. Наваансүрэнгийн зохиол "Минжийн хангай" романд тари�##�ан эрхэлдэг байсан хятадуудын тухай маш тодорхой гардаг. 1960-1970-аад онд Зүүнхараагийн сургуулийн хүүхдийн 30% орчим нь хятад эцэгтэй хүүхдүүд байсан. Деревенд ногоо тарьдаг хятадууд олон байсан. Тэр үеийн хятадууд хүн чанар сайтай сайн хүмүүс байсан!

ЗочиПүрэвн
ЗочиПүрэвн

Нэн эртний биш,ийм тээрмээр (усан тээрэм) гурил хийж бгааг Дорлигжавын тоглодог" Харуул занги" кинон дээр гардагдаа.

Зочин
Зочин

Энэ тээрэм байгаа манай хашаанд будаа тээрэмддэг байсан

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэгвэл чи өөрөө ч бас археологийн олдвор болж явчлаа даа, хө !

Зочин
Зочин
Reply to  Зочин

ха ха нээрээ архилеогийн олдвор болсон энэ хүнийг харах юмсан

Зочин
Зочин
Reply to  Зочин

Naadah chn hun bish dinosaur ????

Хэн нэг айл авчихаа.
Хэн нэг айл авчихаа.

Хэрэгтэй юм бна. Устгаад хэмхэлчихэлгүй хэн нэг айл ПАД падаар ч гэсэн чирээд авчихаа. Хэцүү үе ирвэл хэрэг болно

Зочин
Зочин

Хужаа нарын хэрэглэж бсан тээрэм л биз

Ззочинзэт очин зочинЦэБа
Ззочинзэт очин зочинЦэБа

Их л хүчирхэг багажаар маш нарийн хийцтэй мундаг том тээрэм байна даа
Усан дотор он удаан жил болоод элэгдээгүй байна

Зочин
Зочин

Surtei ch yum bol doo.teermiin chuluu haa saigui l bdgshd .kkkk nen ertnii jihshig

Дорнын говийн иргэн
Дорнын говийн иргэн

Хаха эртнийх ч гэх шиг. Түнхэл, Үнэгт, Зүүнхараа орчимд тариа тарьж байсан хятад тари�##�анчдын тээрэм.

Иргэн
Иргэн

Энэ сайтын юмыг унших ядаргаатай шүү хүний бичсэн үгийг ихэнхийг нь устгаж утга санааг нь �##�дагдуулдаг бүдүүлэг сайт бол эгүүр!!!

Зочин
Зочин

Нэн эртний бишээ. Хаа сайгүй таар�##�ддаг тээрмийн чулуу байна

Зочин
Зочин

Шаа шаа

Монгол
Монгол

300 - 400 жилийн өмнөх тээрэм байна. Мөнгөөр үнэлэшгүй ховор олдвор байна даа...

Зочин
Зочин

Ийм чулуун тээрмүүд Сэлэнгэ Дархан Шарын голын нутгаар зөндөө бий.Цагаач Хятадууд илжиг хөллөөд будаа тээрэмддэг байсан юм билээ.Зарим газар 5-6 хос тээрмийн чулуу ч байж л байдаг байсан.

Зочин
Зочин

Хөвсгөл аймаг Тари�##�ан сумын айлын хашаанд байж л бна дээр.

Холбоотой мэдээ

Back to top button