Хууль
Амралт, зугаалгын үеэр иргэд хууль бусаар тарвага агнавал торгуультай

Амралт, зугаалгын үеэр иргэд хууль бусаар тарвага агнах, худалдан авах тохиолдол цөөнгүй гардаг. Хуульд зааснаар тарвагыг жил бүрийн 10-р сарын 16-наас дараа оны 8-р сарын 20-ныг хүртэл хугацаанд агнах, барихыг хатуу хориглодог.
Тарвагыг зөвшөөрөгдөөгүй хугацаанд агнах нь хууль зөрчсөн үйлдэлд тооцогдож, экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөр оногдуулдаг байна.
- Монгол тарвага агнасан тохиолдолд 410,000 төгрөг × 2 = 820,000 төгрөг,
- Алтайн тарвага агнасан тохиолдолд 460,000 төгрөг × 2 = 920,000 төгрөгийн нөхөн төлбөрийг зөрчил гаргасан этгээдээс гаргуулна.
Байгаль орчны зөрчлийг 117 тусгай дугаарт хүлээн авч байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.