Нүүрсний экспортоос алдагдаж буй орлогыг алтнаас орлуулна гэсэн нь үлгэр болов

Дэлхийн зах зээл дээр 2025 оны 7-р сарын 28-ны байдлаар, нэг унц алтны үнэ ойролцоогоор 3,380 ам.доллар байна.
Энэ оны эхнээс хойш алтны үнэ дунджаар 25–29 хувь өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38 хувь өссөн үзүүлэлт юм.
Newmont шиг том олборлогч компаниудын орлого нэмэгдэж, алтны үнэ жилийн өмнөхтэй харьцуулахад 41 өссөн талаар тайландаа дурджээ. Дэлхийн улс орнуудын геополитикийн эрсдэл, худалдааны маргаан, инфляцын хэмжээ өссөн зэрэг нь алтны зах зээлд татагдах шалтгаан болж байна.Мөн томоохон орнуудын төв банкууд алт худалдан авахыг нэмэгдүүлж, энэ жилт 1,000 тонн гаруй алт худалдан авсан дүн бий. Мөн зээлийн хүүний түвшин тогтвортой буюу унах хандлагатай байгаа нь алт хадгалах зардлыг бууруулж буй юм.
Гэвч HSBC-ийн шинжээчид ойрын хугацаанд алтны өсөлт удааширч, 5 хувийн бууралт ажиглагдах магадлалтай гэж үзэж байна. Ийнхүү ихэнх шинжээчид алтны үнэ энэ онд 3,600–3,700 ам.доллар орчимд тогтворжиж магадгүй гэсэн таамаг бий.
Харин манай улсад алтны үнэ 2024 оны мөн үеийнхээс унц тутамд 762.5 ам.доллар, зэсийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 359 ам.доллароор нэмэгдсэн юм. Энэ өсөлтийн циклийг эдийн засагт эерэгээр ашиглахын тулд Алт-3 хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ч Ерөнхийлөгч хэсэгчилсэн хориг тавив.
Оны эхний хагас жилийн байдлаар төсөвт оруулах нүүрсний орлогыг алтны орлогоос нөхөх зорилготой байсан ч ийн тус хөтөлбөрийн цогц ажиллагааг хумих нь төсвөөс алдагдаж буй орлогыг хэрхэн нөхөх вэ гэдэг сорилттой тулгарахад хүргэв.
Уг нь Алт-3 хөтөлбөрийн хүрээнд цаашид алтны 5 том лицензийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллах төлөвлөгөө байсан. Алт-3 хөтөлбөр бүрэн хэрэгжсэн тохиолдолд шороон ордын алт тушаалт 20-30 хувь өсөх, 129.1 тонн алтны нөөцтэй 45 орд эдийн засгийн эргэлтэд оруулах, жил бүр 20 тонн алт Монголбанканд тушаагдах хүлээлттэй байв.
Мөн нөгөө талд алтны орлогоос валютын нөөцийг нэмэгдүүлэхэд голлон анхаарч ирсэн. Өнөөдрийн байдлаар манай улсад 560 гаруй алтны лиценз бий. Үүний 85 хувь шороо ордны лиценз. Үлдсэн нь үндсэн ордны лиценз гэгддэг.
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар энэ оны 4-р сард байгуулагдсан уг нь. Манай улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүнээрээ голлох орлогоо бүрдүүлдэг учраас оны төгсгөлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, экспортын хэмжээнээс шалтгаалж төсвийн алдагдал үүсэх эрсдэл бий болчихдог сул талтай.
Гэтэл дээрх экспортын орлогын алдагдлыг нөхөх хамгийн том гаргалгаагаа хумих болсон нь оронд нь ямар шийдэл бий болгож, төсвийн хүндрэлийг давах нь тодорхойгүй орхигдов . Сангийн сайд Б.Жавхлан үнэ нь шал арчиж буй нүүрсний орлогын алдагдлыг алтны орлогоор нөхнө гэсэн нь ийн үлгэр болов.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яаах вэ нөгөө МАН -АН мафиууд чинь нүүрсийг орлуулна гэж д�##�имдуулаад хамаг �##�тыг чинь хулгайгаар хуу хамхаар хуйв�##�даж байгаа юм бн Монголчуудаа сэрэмжтэй байгаарай!!! Ноён уулыг ургаш нь зөөхөөр шийдэж байгаад иргэдийн хэл амнаас болгоомжлоод Хүрэлсүх хориг тавьсан болж жүжиглэж байна шүү!!! Уг нь өөрөө Дамдиннямаар ухуулах гэж наадмаар үзсэн боловч иргэдийн эсэргүүцэлтэй туллаа!!! Аймшигтай жүжигчин Хүрэлсүх мафиуудыг удирдаж бнаа!!! Хоёрдугаар Элбэгдорж бол Хүрэлсүх болсон шүү сэрэмжтэй байгаарай!!!
Элбэгдорж Хүрэлсүх хоёрын өрх гэрийн хүмүүжил, амьдр�##� яг адилхан лүмпэн гар�##�тай юм билээ шүү!!!
Нам дагасан нэг л чух�##� царайны цаана өлөн зан л буй бус уу. Энэ цагын эрх мэдэлтэй хулгайчууд дүр эсгэсэн жүжиг л тавьдаг
Юм л бол тийм юмаа зарна ийм юмаа зарна тэгээд орлого орно гэсэн худ�##�дааны аргаасаа хэзээ с�##�ах бол.
Бас болоогүй дандаа эргэн төлөгдөхгүй санхүүжилт нэртэй хээл хахуул их авна .
Ядахдаа Хятад гар�##�тай Япончуудынхаа булшийг гаргачихв�##� суурин дээр нь сургууль цэцэрлэг ясли эмнэлэг барих ухаан Монголчууд бидэнд �##�га уу ?
Монголын үндэсний ухаанаар улсаа засан тохинуулахын тулд ард түмэнтэйгээ Хятадаар ярьдаг Ухнаагийн Хүрэлсүх Хятадын тагнуулчин Нацагийн Багабанди Хятад ээжтэй Хүрэлбаатар үхсэн МАН ыг өмөөрдөг Булган (Цагаан Хун)Оюун Цэдэн хүчингийн хэрэгтэй Нямбаатар мэнгэт Нямдорж Хятад эзэнтэй Оджарг�##� Сүхбаатарын Батболд нусгай С.Баяр нарын бүлэглэлийн хууль бусаар эзэмшиж байгаа хувьцаа газар хууль бусаар баригдсан музейг нь хууль бусаар олсон орлого ард түмний татварын мөнгөөр хөрөнгөжсөн хөрөнгө зэргийг нь хурааж эх орноосоо хөөхийг, Япон цэргийн булшийг м�##�тан бүгдийг нь Япон луу нь зөөж суурин дээр нь сургууль цэцэрлэг ясли эмнэлэг барихыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?
Хоригийг нь заав�##� хүлээж авах хэрэгүй шүү өөрт нь хамаагүй болхоор л хориг тавьж байгаа юм
Ерөнхийлөгч цагаа олсон хориг тавьсан байна.Алт 1,Алт2 хөтөлбөрийг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээд 30 гаруй жил болоход манай улсад улсын чанартай хүнд, хөнгөн үйлдвэр хөгжсүүлсэн зүйл байхгүй, ард түмний амьдр�##� сайнгүй,энэ ш�##�тгаанаар олон арван сайхан з�##�уучууд гэр бүл ,үр хүүхдээ хаяаад хар ажил хийж мөнгө олохоор харийн орныг зорьсон .Би юу гэх гээд байна вэ гэвэл 30 жил урт хугацаа.Энэ урт хугацаанд ухаж олборлосон энэ их �##�тыг эдийн засгийн эргэлтэдээ шударгаар оруулаад явсан бол 3-хан сая хүн амтай бид сайхан амьдрах боломж байлаа.Харамс�##�тай нь цөөн хэдхэн тооны хүмүүс ханатлаа баяжсан. Эцэст нь, зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, экспортын хэмжээнээс ш�##�тга�##�ж төсвийн �##�дагд�##� үүсэх эрсдэл бий болчихдог сул т�##�тай нь үнэхээр өрөвдөлтэй.