Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын Алс дорнодод 8.7 магнитуд хүчтэй газар хөдөлсний улмаас цүнами үүсжээ

ОХУ-ын Алс дорнодын Камчаткийн хойгт өнөөдөр /2025.07.30/ 8.7 магнитуд хүчтэй газар хөдөлсний улмаас цүнами үүссэн байна. Чичирхийллийн улмаас барилгуудад гэмтэл үүсэж, орон нутгийн оршин суугчид нүүн суурьшжээ. Камчаткийн амбан захирагч Владимир Солодов Телеграм дээр мэдэгдэл хийхдээ “Өнөөдрийн газар хөдлөлт ноцтой байлаа. Сүүлийн олон арван жилд тохиолдсон хамгийн хамгийн хүчтэй газар хөдлөлт” гэсэн байна.

Урьдчилсан мэдээллээр бол хүн бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгдээгүй байна гэж Солодов мэдэгджээ. Бүс нутгийн онцгой байдлын сайд Сергей Лебедев мэдэгдэл хийхдээ 3-4 метрийн өндөртэй цүнами Камчаткийн зарим бүсэд бүртгэгдсэн хэмээж иргэдийг эргээс хол байхыг уриалсан юм. АНУ-ын Геологийн алба мэдээлснээр газар хөдлөлт 19.3 км гүнд, Петропавловск-Камчатский хотоос зүүн өмнө зүгт 125 км зайд болсон гэжээ.

Японы цаг уурын агентлаг цүнамийн сэрэмжлүүлэг гарган, 3 метр хүртэл давлагаа үүсэж магадгүй хэмээсэн юм. “NHK” телевиз мэдээлснээр засгийн газар зарим бүс нутагт нүүн шилжих тушаал өгсөн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button