Гадаад мэдээДЭЛХИЙ

Газын зурваст гал зогсоохгүй бол Их Британи Палестиныг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрнө

Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер мягмар гарагт /2025.07.29/ мэдэгдэл хийхдээ Газын зурваст гал зогсоохгүй бол есдүгээр сард Палестиныг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрнө хэмээжээ. Хамас бүлэг мэдэгдсэнээр Газын зурвасын дайны улмаас 60 мянга гаруй хүн амь үрэгдсэн байна.

Сүүлийн үед Газын зурваст үүссэн өлсгөлөнгийн асуудал улам дордсон. Олон улсаас ирэх дарамт шахалтын улмаас Израил тус нутаг руу агаараар хүмүүнлэгийн тусламж оруулахыг өнгөрсөн долоо хоногт зөвшөөрсөн юм. Гэсэн ч  НҮБ-ын дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг Хүнсний аюулгүй байдлын ангиллын байгууллага (IPC) мэдэгдэл хийхдээ “Өлсгөлөнгийн хамгийн аюултай хувилбар Газын зурваст үүсээд байна” хэмээжээ. “IPC” Газын зурваст өлсгөлөн үүссэн гэж албан ёсоор зарлаагүй ч цаг алдалгүй нөхцөл байдлыг шинжих болно гэсэн юм.

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдэл хийхдээ Стармерийн шийдвэр Хамасын аймшигт терроризмыг шагнаж, хохирогчдыг шийтгэж буй явдал гэжээ. Тэрбээр нэмж бичихдээ “Өнөөдөр Израилын хил дээр буй жихадист улс маргааш Их Британид заналхийлнэ” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
7 сар 30, 2025 20:09

ИХ БРИТАНИ хэлсэн үгэндээ хүрдэг улс!?

Холбоотой мэдээ

Back to top button