Улс төрийн мэдээ

Ерөнхийлөгчид зөвлөж байсан Б.Даваадалай, Г.Занданшатарын ахлах зөвлөхөөр очжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Б.Даваадалай, ажлаа аваад удаагүй Ерөнхий сайд Г.Занданшатарын тодорхой асуудал хариуцсан ахлах зөвлөхөөр томилогдсон байна.

Батсуурийн Даваадалай нь 2007 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг Банкны эдийн засгийн мэргэжлээр төгсөж, АНУ-ын Нью Йорк хотын Колумбын их сургуульд Эдийн засгийн ухааны магистрын зэрэг хамгаалжээ.

Ажлын туршлагын тухайд,

  • 2007-2014 онд Монгол банкны Мөнгөний бодлого, судалгааны газарт эдийн засагч,
  • 2013-2014 онд Дэлхийн банкны төв оффисын Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн багт зөвлөх,
  • 2015-2021 онд Дэлхийн банкинд эдийн засагч,
  • 2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын зөвлөхөөр тус тус ажилласан.
  • 2009 онд ХБНГУ-ын төв банкны “Улирлын зохицуулалт хийх арга зүй” сэдэвт сургалт,
  • 2010 онд Швейцарын Холбооны Улсын төв банкны сургалтын төвд “Инфляцийн таамаглал болон мөнгөний бодлого” сэдэвт сургалт,
  • 2011 онд Олон улсын валютын сангийн Санхүүгийн програмчлалын сургалт,
  • 2012 онд Олон улсын валютын сангийн “Макро эдийн засгийн төсөөлөл” сургалтад тус тус хамрагдсан байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
7 сар 30, 2025 18:33

С.Одонтуяа болон АН бүлэг ЕС -г эсэргүүцэж бна уу Одонтуяагийн нөхрийг эсэргүүцэж байна уу гэдгээ ойлгохоо байсан байхдаа

Холбоотой мэдээ

Back to top button