төсөв

Төрийн мөнгөөр Увсын наадмыг ивээн тэтгэснээ бахархал болгон яригч

Өнгөрсөн жил Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Сангийн сайд Б.Жавхлангийн тойргийн хэсэг байршил дахь өрхүүдийг тусгайлан цахилгааны хөнгөлөлтөд хамруулах бичгийг цохсон байдаг. Уг бичигтээ "Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн С.Лүндэг, Б.Тулга нарын тойрогт хамаарах 2852 иргэнийг гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулах” тухай дурдсан нь олон нийтийн шүүмжлэлийг хүлээж байв.

Тэгвэл энэ жил Увс аймгийн 100 жилийн ойн баярыг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд тус аймгийн цэнгэлдэх орчмын тог цахилгааныг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хоёр тэрбум төгрөгөөр шийдвэрлэж өгсөн талаараа онцолжээ. Өөрийнх нь бахархал болгон ярьснаар бол уг 2 тэрбум төгрөг нь Эрчим хүчний сайдын багцаас гарсан аж.

Салбарын сайд нь төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд тухайлсан асуудлуудыг шийдэх зорилгоор багц зардал эзэмшдэг. Энэ нь Эрчим хүчний яамаар бол Б.Чойжилсүрэнгийн захиран зарцуулах эрхтэй төсвийн мөнгө юм. Ийм мөнгийг өөрийн хувиасаа олгосон мэтээр Б.Чойжилсүрэн сайд бахархал болгон ярьсан нь анхаарал татаж байна.

Төсвийн захиран зарцуулалт энэ мэтээр хяналтгүй байдлаар салбарын сайдынх нь хувийн үзэмжээр урсаж буйг Б.Чойжилсүрэнгийн үйлдлээс харж болно.

Тэрбээр Увс аймгийн 100 жилд 500 сая төгрөг хандивласан. Энэ нь түүний хувийн хандив юм.

Б.Чойжилсүрэн нь УИХ-ын 2024 оны сонгуулиар намдаа 70 тэрбумыг хандивласан гэгдэж байв. Улмаар Эрчим хүчний сайд хийх хугацаандаа өөрийн хувийн эзэмшлийн "Хурд" группийн барилгын талбайд эрчим хүч тавихын тулд гэр хороолол руу тавигдах зарим шинэчлэлийг зогсоосон зэрэг битүү яриа ихээр явдаг. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар унахад сайдын суудлаа хадгалан үлдэгсэд дунд Б.Чойжилсүрэн багтсан юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Чойжилсүрэн Зайсанд барьж байгаа хороололдоо
улсын зардлаар дулаан оруулж баыгаа гэх юм
олон сар халуун ус хааж бна

зочин
зочин
Reply to  иргэн

харин тийм тасраад 3 сар болж бга. тэрний хувийн эрх ашиг жирийн олон иргэдийнхээс илүү чухал юмаа

зочин
зочин

энэ жилийн увсын 100 жилийн ойн баярын зардал арай хэтэрсэн. Увсын баярт 100 саяаас 600 сая төгрөгийн хандив өгсөн төрийн сайд дарга, их хурлын гишүүдийг авлигатай тэмцэх газарт өгч шалгуулах хэрэгтэй. Хүн өөрийнхөө хөлс хүчийг урсгаж байж олсон мөнгөнөөс нэг ч төгрөгийг хүнд зүгээр өгч чаддаггүй. харин иргэдийн татварын мөнгөнөөс хулгайлсан этгээдүүд бол хулгайлсан мөнгөө хаана ч хамаагүй баруун солгойгүй цацдаг. иймээс Чойжилсүрэн, Цогтгэрэл, С.Амарсайхан, Учрал мэтийн үл бүтэх хулгайчуудыг шалгах нь зөв. Мөн Сумьяабузар гэх далдайсан хулгайч иргэдээс хулгайлсан мөнгөөрөө өвөрхангайн баярт ланд 300 болон баахан бэлэн мөнгө өгч далдагнав. иймээс энэ этгээдийг барьж шалгах хэрэгтэй. хүн өөхийн хөлсөө дуслуулж, хүчээ шавхан байж олсон мөнгөнөөс хэнд ч нэг төгрөг өгдөггүй гэдгийг үргэлж санах хэрэгтэй иргэдээ.

Зочин
Зочин

Ulsin mongo shaasan ulsuud ingej hiih n araggui sh de. hun bolgon n bayrhad l. busad aimguud hiij l bdag. ingej mongo abj chadahgui dh de. ene ih zebuun nobsh shuu.

Зочин
Зочин

УВС АЙМГИЙН НААДАМЫН ХӨРӨНГӨ МӨНГӨНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙГ ШАЛГАХЫГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ҮҮРЭГ БОЛОГСОН.

zochin
zochin

Tusviin munguu salhind hiisvee huurhii

Зочин
Зочин

Энэ их хандивласан хүмүүсийг ямар их баяжсан юм бэ гэхгүй ямар их хулгайлсан юм бэ гэж харах тооцох болжээ

зочин
зочин
Reply to  Зочин

авилга, хулгайгаар баяжсан юм чинь хулгайч л гэнэ биздээ.

Зочин
Зочин

Таг харанхуй боловсролгүй этгээдүүд Монгол төрийг дампууруулж байна. Татвар төлөгчдийн мөнгө жалга довны халтар найр наадамд үрэгдээд өнгөрөх юмуу? Зайлуулж энэ халтарыг огцруулаач тэмц!!!

Бат
Бат

Увсын баячууд нутаг орноо хөгжүүлэх талаар огт юм хийгээгүй, Улаангомд нь очоод үзээрэй. Шороондоо хутгалдсан, явган хүний зам нь муудсан, хүүхэд тоглох цагаа өнгөрүүлэх ямар ч газар байхгүй, 50,60-аад оны загварын хэдэн байшин, үйлдвэрлэл огт хөгжөөгүй, Увс хүнс гээд үйлдвэр нь яах уу жаахан юм хийдэг ч олигтой бүтээгдэхүүн байхгүй, үндсэндээ Тува нар орж ирж худалдаа хийж л тэднийг тэжээж бна. Төр нийгэм, бизнесийн томчууд бүгд Увсын гаралтай ч өөрсдөө л баяжихаа боддог, нутагтаа нэг нэг бүтээн байгуулалт хийгээд өгчих сэтгэлгүй. Баахан баян бөхчүүд, гэвч бас сэтгэлгээний асар доройтолттой. Төрсөн нутагтаа юм хийгээч ээ, ард түмний хүчээр зөндөө шагнал, хөрөнгөтэй боллоо. Ичих нүүр алга уу та нар.

Зочин
Зочин

Увсынхан ийм гоё, шоронд орсон ч хамаагүй увс руу.

Зочин
Зочин

Худалч!!!!!

ИРГЭН Одоо далимдуулж ахин зээл 0 болго нь уу?
ИРГЭН Одоо далимдуулж ахин зээл 0 болго нь уу?

Энэ тэнэгийг зайлуулаач ерөнхий сайд гуай

Арман
Арман

Pzdaa yum daa

Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочинолдо
Зочинолдо

бусад аймагт адилхан өгөх хэрэгтэй үндсэн хуульд яс үндэс хамаарч болохгүй гэж заасан ялгавартай байна

Зочин
Зочин

намын гол хандивлагч даам байна л даа

Зочин
Зочин

Авилгатай тэмцэж байсан хүнийг шоронд орох ёстой залуугаар шоу хийлгэж амархан зайлуулж аваад авилгачдын луйварчдын диваажин болгож байгаа бүлэглэл ялсан шүү дээ одоо хотын даргыг зайлуулж нэртэйгээр нь хэтэвч нэгтэй ногоон чинбат луйварчинаа дарга болгооч

Зочин
Зочин

Ерөнхий сайд Занданшатараа наад эргүү малаа үтэр түргэн зайлуулаач ээ нэг л өдөр засгийн газар чинь ганхах болно иймэрхүү малнуудыг бойнд өгвөл таарна мал байсан бол

Зочин
Зочин

Яагаад орон нутагт мөнгө өгч болохгүй гэж. Увс аймаг үнэн хөгжиж байгаам байна. УБ-хан Увс уруу нүүсгээ

зочин
зочин

ичихгүй өөрийнхөө хөрөнгөнөөс өгч бгаа юм шиг аягалдаг бхдаа зайлуул

Иргэн
Иргэн

100 жилээ угтаж хийсэн ажлууд нь бололтой. Цэдэнбалын талбай 1.2 тэрбум гэрэлтүүлгүүд 2.0 тэрбум. Жорлон 1 тэрбум гэх шиг. Сургууль цэцэрлэг эмнэлэгт юу наалдсан юм бол. Бас сумуудад хүртсэн болов уу. Ер нь энэ жалга довны өаяр наадмыг болиулмаар юм оо

Зочинзочин зочинзочин.
Зочинзочин зочинзочин.

Өөрийхөө карманаас гаргахгүй .хав дарчхаад. ТҮМНЭЭ ДАРАМТЛАЖайлгаж авсан мөнгөө зарцуулж .өөрийнхөө нэр хүндийг өсгөж шимэгчлэн албан тушаалтайгаа хаанаас их хулгайлж болох бол гээд үхэн хатан зууралдана Үргэлж зардлыг өсгөн.бүхнийг самарсан . Ингэж ажил хийдэг хүндээ

иргэн
иргэн

яагаад орон нутагт өгч болохгүй гэж дээ дандаа хот гэнэ бүтэж байгаач юм байхгүй олон жилийн хор уршигтай хот руу одоо больё

Зочин
Зочин

Увс ч Монгол орны нэг хэсэг мөн учраас тэр аймгийн тохижилт хөгжилтөд улсын төсвөөс мөнгө зарсаныг буруутгаж болохгүй ш дээ !

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хоёр өдөр наадам хийх нь тохижуулж хөгжүүлж байгаа хэрэг үү? 100 жил хөгжиж тохижоогүй хэвтэж яасан гэж улсын төсвөөс хорь гучин тэрбум төгрөг гаргаж наадам хийдэг юм бэ ер нь.

Холбоотой мэдээ

Back to top button