Гадаад мэдээДЭЛХИЙ

Олимпын хоёр удаагийн аварга Лаура Далмайер ууланд авчирч байхдаа осолдон нас баржээ

Олимпын биатлоны хоёр удаагийн аварга, Германы тамирчин Лаура Далмайер Пакистан улсад ууланд авирч байхдаа осолдсон харамсалтайгаар нас баржээ. 31 настай Далмайер Каракорам ууланд экспедиц хийж явах үед чулуун нурангид нэрвэгдсэн байна.

Осол ойролцоогоор 5,700 метрийн өндөрт болж, түүнтэй хамт авиралт хийж байсан Марина Ева яаралтай тусламж дууджээ. Герман, АНУ-ын мэргэжлийн уулчдаас бүрдсэн багийнхан нэн даруй аврах ажиллагааг эхлүүлсэн ч цаг уурын таагүй нөхцөл байдлын улмаас эрлийн ажилд саад учирсан байна. Далмайерийн харьяалагддаг менежментийн компани мэдэгдэл хийхдээ тэр осол болсон өдөр буюу даваа гарагт /2025.07.28/ нас барсан байх магадлалтай гэжээ.

Далмайерийн Instagram хуудас дээр нэгэн нийтлэл дээр “Ийм тохиолдолд хэн ч түүнийг аврахын тулд амиа эрсдэлд оруулах ёсгүй гэж Лаура тодорхой хүсэн захиж үлдээсэн. Хэрвээ осол тохиолдвол биеийг нь ууланд үлдээхийг тэр хүссэн. Лаурагийн сүүлчийн хүслийг хүндэтгэхийг түүний ойр дотны хүмүүс биднээс хүссэн” гэж бичсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button