2025-2026 оны өвөл хагас коксоор хийсэн шахмал түлш хэрэглэнэ

2025 оны тавдугаар сарын 16-нд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл хуралдаж, Улаанбаатар хотын энэ өвлийн түлшний бодлогыг хэлэлцэн, хагас коксон шахмал түлш хэрэглэх шийдвэр гаргасан билээ.
Сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн агаарын бохирдолд үзүүлэх нөлөөллийг олон удаагийн шинжилгээ, туршилтаар баталгаажуулсны үндсэн дээр ийм шийдэлд хүрсэн хэмээн албаныхан тодотгов. Шинэ төрлийн түлшний түүхий эдийг сонгохдоо мөн нарийвчилсан дүгнэлтэд тулгуурлах ёстойг Ажлын албаны дарга С.Даваасүрэн даргалсан бөгөөд эрдэмтдийн зөвлөлийн есөн гишүүнтэй зөвлөл онцлон тэмдэглэжээ.
Үндэсний хорооны 4 дүгээр тогтоолоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт “Хагас коксон шахмал түлшийг хэрэглэгчдэд зориулан жижиглэн савлах, агаарын чанарын сайжруулалтын бүсэд оршин суугаа гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулах” үүрэг өгсөн байна.
Харин Эрдэмтдийн зөвлөлийн “Дугаар 6” шийдвэрээр туршилтын шатанд хэрэглэсэн шахмал түлшний нүүрстөрөгчийн дутуу исэл (CO)-ийн агууламж MNS 5216:2016 стандартын хүлцэх хэмжээнээс 1.4 дахин их байгааг дурдсан. Энэ нь “Ахуйн хэрэглээний зуухны техникийн ерөнхий шаардлага”-ыг хангахгүйг анхааруулжээ. Иймээс шахмал түлшний технологийн горимыг нарийн хянаж сайжруулах, цаашид өөр түүхий эдийн эх үүсвэрийг судлан ашиглах ажлыг үргэлжлүүлэхийг мөн хотын захирагчид даалгасан байна.
Уг шийдвэрийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн бөгөөд дээрх тогтоол, зөвлөлийн шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын айл өрхүүд 2025-2026 оны өвөл хагас коксоор хийсэн шахмал түлш хэрэглэх шийдвэрт хүрэв.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэдээж юманд эрдэмтэн гэх намын бөөснүүдийн хэрэг юү байна.
Хятадаас авна