Гадаад мэдээДЭЛХИЙ

Арабын орнууд анхны удаа Хамасыг зэвсгээ орхиж, Газын зурвас дахь эрх мэдлээ өгөхийг уриалав

Катар, Саудын Араб, Египет зэрэг Араб болон Лалын шашинтай орнууд анхны удаа Хамасыг зэвсгээ орхиж, Газын зурвас дахь эрх мэдлээ өгөхийг уриалсан хамтарсан мэдэгдэл гаргалаа. Тэд Газын зурвасын дайныг зогсоох гэсэн хүчин чармайлтын хүрээнд ийм мэдэгдэл хийсэн байна..

Саудын Араб, Францын хамтран зохион байгуулсан НҮБ-ын бага хурал дээр баталсан тэрхүү мэдэгдлийг 22 гишүүнтэй Арабын Лиг, Европын Холбооны бүх гишүүн болон өөр 17 улс дэмжжээ.

Нью-Йорк хотноо болсон уг уулзалтаар Палестины асуудлыг энхийн замаар шийдвэрлэх, Израил Палестин гэсэн хоёр улс байгуулах шийдлийг хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн байна. Хамтарсан мэдэгдэлд дайнд оролцож буй талууд ямар алхам авах ёстойг тодорхой дурдсан юм.

Тус мэдэгдэлд “Палестины бүх нутаг дэвсгэрт засаглал, хууль сахиулах болон аюулгүй байдлын асуудал зөвхөн Палестины Үндэсний захиргааны мэдэлд байх ёстой. Үүний хүрээнд Газын зурвас дахь дайныг зогсоох нөхцөлд Хамас эрх мэдлээ өгч, зэвсгээ Палестины Үндэсний захиргаанд шилжүүлэх ёстой. Үүнийг олон улсын оролцоо, дэмжлэгтэйгээр гүйцэтгэнэ. Энэ нь тусгаар тогтносон, бие даасан Палестин улсыг байгуулах зорилготой холбоотой” гэж бичжээ.

Мөн уг баримт бичиг Хамас 2023 оны аравдугаар сарын 7-нд Израил руу хийсэн дайралтыг буруушааж, Палестины Үндэсний захиргааны урилгаар, НҮБ-ын хяналт дор олон улсын цэргийг түр зуур байрлуулах санал дэвшүүлжээ. Мэдэгдэлд “Зарим гишүүн орнууд цэргийн хүч илгээхэд бэлэн байгаагаа илэрхийлснийг бид сайшааж байна” хэмээн мөн онцолсон юм.

Гэвч Хамас Газын зурвас дахь эрх мэдлээ өгөх шинжгүй байна. Дайны дараа Газын зурвас хэрхэх талаар тус бүлэглэлийн зарим албан тушаалтан урьд өмнө нь зөрүүтэй мэдэгдэл хийж байсан билээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
8 сар 1, 2025 19:41

П�##�естинд тусгаар тогтнол.олгох гэдэг.чух�##�?

Холбоотой мэдээ

Back to top button