Байгаль орчин
Улсын хэмжээнд 13 ойн түймэр асаж байгаагаас 4-ийг цурамд, 9 түймрийг хяналтад авч ажиллаж байна

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.08.01/15:00 цагийн байдлаар 13 ойн түймэртэй байгаагаас 4 түймрийг цурамд оруулж, 9 түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар Онцгой байдлын байгууллагаас 360 алба хаагч, 15 автомашин, мэргэжлийн ангийн 152 хүн, 15 автомашин нийт 512 хүн, 30 автомашин, 29 морьтой үүрэг гүйцэтгэж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-1 буюу 4 ойн гал түймрийг цурамд оруулсан бол Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-3, Ерөө суманд-2, Мандал-2, Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд-1, Улаан-уул суманд-1 буюу нийт 9 ойн гал түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.