Нийгмийн

LUMINO хамтлаг THE ONE нэртэйгээр анхны бие даасан томоохон тоглолт 8 дугаар сарын 16-нд SOCIALPAY PARK-т болох гэж байна

Люмино хамтлаг 1998 онд байгуулагдаж одоог хүртэл урлагтаа үнэнч байж тасралтгүй, идэвхтэй уран бүтээлээ туурвиж сонсогчидтойгоо үргэлж ойр байдаг 27 жилийн түүхтэй хамтлаг юм.  Монгол улсад Хипхоп урсгалыг олонд таниулж хүмүүсийн хүртээл болгоход хамгийн их хувь нэмэр оруулсан хамтлаг юм. Тэдний анхны ХИТ дуунууд нь хайрын өнгө аясыг илүүтэйгээр тусгаж байснаараа нийт сонсогчдыг хипхоп сонсоход нөлөөлсөн гэж үздэг. Тэдний 1999 оноос хойш хийсэн дууны дуугаралтууд өнөөдөр ч гэсэн сонсоход чанарын шаардлага хангасан хэвээр байгаагаас харвал маш чанарлаг зүйлсийг анхнаасаа төлөвлөж хийж ирсэн нь харагддаг.

THE ONE тоглолт нь зочин артистгүй байх бөгөөд үе үеийн хамгийн хит дуунуудаас бүрдсэн бүрэн хэмжээний амьд тоглолт гэдгээрээ онцлогтой байх юм. Энэхүү тоглолтод нийтдээ 45 дуу дуулагдахаар сонгогдож ЛЮМИНОгийнхан маань амьд хөгжмийн хамтлагтай бэлтгэлээ хийгээд эхэлжээ. Мэдээж үнэнч сонсогчдодоо зориулан гэнэтийн бэлгүүд бэлдсэн нь тун удахгүй  нэг нэгээрээ задрах юм байна. 27 жилийн түүхийг хамтдаа бүтээлцсэн бүх цаг үед хамт байсан сонсогчдоо 8-р сарын 16-нд болох THE ONE тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button