Нийгэм мэдээ

Ирэх долоо хоногийн цаг агаар: Бага зэрэг сэрүүснэ, хоёр өдөр бороотой

2025 оны 08 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 10-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

04-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.

Хур тунадас: 01-нд баруун, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 05-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 06-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 07-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 09-нд нутгийн төв хэсгээр, 10-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 

Агаарын температур: Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус дулаан, өдөртөө +16...+21 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 04, 07-нд бороо орно, дуу цахилгаантай. 

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 04, 07, 08-нд бага зэрэг сэрүүсэж шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button