Нийгмийн

Долоон шүүгчийн бүрэн эрхийг сэргээх саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ

Өнгөрсөн оны зургаадугаар сард Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн.

Үүнд:

1.Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;

2.Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

3.Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;

4.Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;

5.Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;

6.Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;

7.Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;

8.Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

9.Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

10.Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;

11.П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;

12.С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;

13.Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;

14.Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

15.С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;

16.Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;

17.П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч” нарын нэрс багтсан юм.

Харин өнгөрсөн баасан гарагт /2020.01.10/ Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эдгээр 17 шүүгчийн долоогийнх нь бүрэн эрхийг сэргээх саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ. Тодруулбал, Улсын дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч П.Золзаяа, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа, Б.Нармандах болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нарыг гэм буруугүй гэж үзэж, ажилдаа эргэн орох боломжоор хангахыг хүсжээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button