Дорноговь, Дорнод, Увс аймгийн бөхийн барилдаанд шөвгөрсөн бөчхчүүдээс авсан допингийн сорьцын хариу иржээ

Монгол Улсын “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн хүрээнд, 2025 оны 7 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дорноговь, Дорнод, Увс аймгуудын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн хяналтын сорьц аван, олон улсын стандартад нийцүүлэн шинжилгээнд хамруулсан байна.
Сорьцуудыг 2025 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн итгэмжлэгдсэн, Германы Дрезден хотын “Допингийн Шинжилгээ ба Биохимийн Институт” (Institute of Doping Analysis and Sports Biochemistry – IDAS, www.idas-kreischa.de) (IDAS) руу хүргүүлж, нарийвчилсан лабораторийн шинжилгээ хийлгэжээ.
Одоогоор нийт 16 сорьцын 14-ийнх нь хариу ирсэн, үлдсэн 2 сорьцын шинжилгээ үргэлжилж байгаа тухай Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага мэдээллээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ирсэнийг нь зарла, зарлахгүй бол ашиг сонирхол гэж үзэхээс өөр аргагүй