Нийгэм мэдээ

Улаанбаатар-Даланзадгад-Мандалговь чиглэлийн замыг их засвартай холбогдуулан хааж, түр замаар зорчуулна

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны А/207, А/208, А/209 дугаар тушаалыг үндэслэн Улаанбаатар-Даланзадгад-Мандалговь чиглэлийн улсын чанартай автозамын их засварын ажилтай холбогдуулан дараах замын хэсгүүдэд тээврийн хэрэгслийн хөлдөлгөөнийг хэсэгчлэн хааж, түр замаар зорчуулах болсныг анхаарна уу.

1.А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто зам

  • 198 км-ээс 203 км хооронд 09 сарын 15-наас 10 сарын 01-ний өдрүүдэд
  • 207 км-аас 210 км хооронд 08 сарын 15-наас 09 сарын 15-ны өдрүүдэд

2.А0202 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто зам

  • 73 км-ээс 80 км хооронд 07 сарын 31-нээс 09 сарын 01-ний өдрүүдэд
  • 80 км-ээс 89 км хооронд 09 сарын 01-ээс 10 сарын 01-ний өдрүүдэд

3. А202 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто зам

  • 89 км-ээс 96 км хооронд 07  сарын 31-нээс 09 сарын 01-ний өдрүүдэд
  • 96 км-ээс 105 км хооронд 08 сарын 10-наас 10 сарын 01-ний өдрүүдэд тус тус зам хааж түр замаар зорчуулах болсон тул энэ хугацаанд жолооч та бүхэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчино уу.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 8, 2025 15:46

3 км замыг бүтэн сар засварлах юм гэнээ

Зочин
Зочин
8 сар 8, 2025 16:32

3-5 л км замыг 2, 3 сар засна гэж арай ч дээ, чаддаг гаднын ч болтугай компаниар хийлгэж болдоггүй юм уу

Холбоотой мэдээ

Back to top button