Гадаад

Халдлага үйлдэхээр төлөвлөж байсан нео-нацист бүлгэмийн тэргүүнд 20 жилийн ял оноов

Флоридад төвтэй нео-нацист бүлгийн үүсгэн байгуулагчийг Мэрилэнд мужийн цахилгаан түгээх сүлжээг онилон халдлага үйлдэх төлөвлөгөөг найз бүсгүйтэйгээ хамтран зохион байгуулсан хэргээр 20 жилийн хугацаатай холбооны шоронд хорих ял оноожээ.

30 настай Брэндон Расселыг энэ оны эхээр тангарагтны шүүхээс буруутай гэж шийдвэрлэсэн юм. Прокурорууд түүний хэт цагаан арьстны үзэлтэй бүлгэмүүдтэй олон жилийн турш холбоотой байсныг, мөн Балтимор хотын ойролцоох дэд станцууд руу халдах оролдлого зохион байгуулах гэж байсан тухай нотлох баримтуудыг танилцуулжээ.

Пүрэв гарагийн үдээс хойш Балтиморт болсон холбооны шүүхийн сонсголын үеэр АНУ-ын дүүргийн шүүгч Жеймс Бредар “Рассел нь энэ ажиллагааны гол санаачлагч байсан нь тодорхой” хэмээсэн юм. Тэдний зорилго нь хар арьст иргэд амьдардаг хотын эрчим хүчний дэд бүтцийг онилж, хохирол учруулах байжээ.

Халдлагаа төлөвлөсний дараа Рассел болон хэргийн хамсаатан болох Сара нар “Өөрсдтэй нь сэтгэлгээтэй хүмүүс амьдрах нийгмийг бий болгох зорилготой байсан” гэв.

Энэ талаар шүүгч “Хууль ийм зүйлийг зөвшөөрөхгүй. Хэзээ ч тийм зүйл болохгүй. Энэ улсад бид хүч хэрэглэн төрийн эргэлт хийх замаар өөрчлөлт хийдэггүй” хэмээн хэлсэн юм.

Бредар шүүгч, Расселд эрчим хүчний байгууламжийг сүйтгэхээр хуйвалдсан хэрэгт оноож болох дээд хэмжээгээр ял оноов. Мөн түүнд бүх насаар нь хяналт тавьж, ялангуяа цахим төхөөрөмжүүдийг нь нягтлан шалгах шийдвэр гаргажээ.

Үүниы өмнөхөн шүүгч Бредар, уг хуйвалдаанд оролцсоноо хүлээн зөвшөөрсөн Сарад 18 жилийн хорих ял оноосон юм. Харин Рассел илүү буруутай, мөн халдлагыг үйлдэхэд гол түлхэц үзүүлж, нөлөөлсөн учраас түүнд урт хугацааны ял өгөх ёстой хэмээн тайлбарласан юм.

Эх сурвалж:CNN

Т.БАТСҮРЭН



Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button