"MEC" судалгаа: ХҮН намын үнэлгээ огцом унаж, АН улс төрийн намуудыг тэргүүлсээр байна

“МЭК” ХХК-аас Монголын нийгэм улс төрийн нөхцөл байдал, улс төрчид болон улс төрийн намын үйл ажиллагаанд өгч буй иргэдийн үнэлэмжид сар бүр тандалт хийж, үр дүнг танилцуулдаг.
Энэ хүрээнд тус байгууллага 2025 оны наймдугаар сарын 1-6 өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 980 иргэнээс судалгаа авчээ.
Харин энэ удаагийн судалгааны агуулга нь улс төрийн намуудын үйл ажиллагааны үнэлгээ, намуудын дэмжлэг байв. Ингээд түр дүнг танилцуулъя.
Наймдугаар сарын байдлаарх судалгааг харахад, Намын үйл ажиллагааны үнэлгээ өмнөх орны есдүгээр сараас дараах байдлаар багсжээ.
- МАН-ын 1.7 хувиар багсаж 3.8 хувь,
- АН-ын 0.4 хувиар багсаж 3.9 хувь,
- ХҮН намын 1.3 хувиар багсаж 2.8 хувь,
- Үндэсний эвсэл 1.4 хувиар багсаж 2.9 хувь,
- ИЗНН 0.6 хувиар багсаж 2.5 хувь болжээ.
Үр дүнг нэгтгэвэл энэ сард үйл ажиллагааны үнэлгээгээрээ АН улс төрийн намуудын үнэлгээг тэргүүлж байгаа бол ИЗНН сүүл мушгиж байна. Мөн эндээс хамгийн огцом уналттай нь ХҮН нам байгаа юм. Харин ИЗНН, МАН, Үндэсний эвслийн хувьд бага багаар унасаар дээрх үзүүлэлтэд ирсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.