АНУ-ын нууц албаныхан Путин, Трампын уулзалтаас өмнө Аляскад байр түрээслэжээ

АНУ-ын ерөнхийлөгч Трамп болон ОХУ-ын ерөнхийлөгч Путин нарын уулзалт энэ сарын 15-нд товлогдсон билээ. Төрийн тэргүүнүүдийн уулзалтын аюулгүй байдлыг хангадаг АНУ-ын нууц албаныхан хэлэлцээ хийгдэх Аляска мужийн Анкориж хотод байр түрээслэсэн талаар The New York Times сонинд мэдээлсэн байна.
Одоогийн байдлаар уулзалтын байршлыг хараахан зарлаагүй байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгийн зууц Ларри Дисброугийн мэдээлснээр АНУ-ын Нууц албанхны хүсэлтээр Анкориж хотод зургаан унтлагын өрөөтэй байр түрээсэлсэн гэв.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков хэлэлцээ болохыг батласан бөгөөд, түүний хэлснээр, хоёр улсын удирдагчид Украины хямралыг урт хугацаанд энхийн замаар шийдвэрлэх боломжуудыг хэлэлцэхэд голлон анхаарах аж. Мөн Ушаковын онцолсноор, Кремль дараагийн уулзалтыг ОХУ-ын нутаг дэвсгэрт болно гэж хүлээж байна.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: ТАСС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Америк Орос..хоёроос их зүйл ш�##�тга�##�на.