Баян-Өлгий, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэд гарсан ой хээрийн түймэр унтраагүй байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баян-Өлгий, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ аймагт ой хээрийн түймэр гарсан байна. Дөрвөн байршилд бүртгэгдсэн түймрийг одоогоор бүрэн унтраагаагүй, алба хаагчид ажиллаж буй юм.
Тухайлбал,
Баян-Өлгий аймаг, Булган сум 3 дугаар багийн “Хар нуурын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 220 км, сумын төвөөс баруун урд зүгт 100 км, МУ-ын хилийн 46 дугаар тэмдэгтээс 2 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 08.05-ны өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хааагчид, Булган сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 08.09-ний өдрийн 10:40 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум Соёо багийн “Бусын гол” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 290 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км/ Ойн гал түймэр гарсныг www.firms.modaps.eosdis.nasa.gov сайтаар 08.07-ны өдрийн 14:22 цагт илрүүлсэн. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн алба хаагчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна. 08.10-ны өдрийн байдлаар 2 бүлэгт хуваагдан ажиллаж, түймрийн хойд болон зүүн хэсгийн тархалтыг зогсоосон.
Завхан аймаг, Баянхайрхан сум Төөнт багийн “Хамар даваа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 250 км, сумын төвөөс хойд зүгт 11 км/ Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 08.09-ний өдрийн 19:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 39 дүгээр анги, 43 дугаар анги, 57 дугаар анги болон Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчип, Асгат, Баянхайрхан, Түдэвтэй, Сонгино Тэс сумын мэргэжлийн ангийнхан ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Баянцагаан багийн “Үрчин’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км, сумаас зүүн зүгт 50 км/ Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 08.10-ны өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 22:25 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
AMARAA TUIMREE UNTRAAHGUI NAADAM GESEEEL YWDAG Z##LAACH