Гавьяат тамирчин Н.Нандинхүсэл “Florida Tech” их сургуулийн багтайгаа нэгдлээ

Монгол Улсын гавьяат тамирчин, 3x3 дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Нандинхүсэл АНУ-ыг зорьсон. Түүний хувьд “NCAA”-гийн “Florida Tech” багт шинэ улиралд тоглоно.
Тухайлбал, МУГТ Н.Нандинхүсэл АНУ-ын Флорида Технологийн их сургуульд сурах, “Florida Tech Panthers” багийн охидтойгоо албан ёсоор нэгдсэн байна.

Түүний хувьд, "Монгол Амазонс" багийн охидын хамтаар энэ оны долоодугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Гавьяат тамирчин цол, тэмдэг хүртсэн юм.
Анх “Florida Tech Panthers” багт нэгдэж буйгаа дуулгах үеэр тус багийн дасгалжуулагч Эшли Рэйли инстаграм хуудастаа үүнийг мэдээлж, "Н.Нандинхүсэлийг багтаа нэгтгэж буйгаа дуулгахад таатай байна. Тэр Монголын шигшээ багт манлайлж, ДАШТ-ий мөнгөн медаль хүртэхэд нөлөөлсөн" зэргээр бичсэн байдаг. Н.Нандинхүсэл Флоридагийн их сургуульд тэтгэлэгтэй суралцах юм байна.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
бу�####�асаа намхан ч холын шидэлтэнд амкрик өндрүүдээсээ хол тасарна даа
Сайн холбогч болоод ирээрэй, Амжилт!
Энэ Хүүк Нандинхүсэлээр гоёохоо болио
Амжилт хүсье . Зорилготой байх маш зөв
Хулих Хурандаа Хүрэлсүх хүүхдүүдээр шоу хийхээ больсон дээрдээ!!! Чух�##� царайлдаг чинь маш муухай байдаг шүү Хүрэлсүхээ миний дүү анхаараарай!!! Ах нар чинь чамд буруу арга зааж өгчээ!