Баян-Өлгий, Хөвсгөл, Завхан аймагт гарсан ой хээрийн түймэр бүрэн унтраагүй байна

Баян-Өлгий, Хөвсгөл, Завхан аймагт гарсан ой хээрийн түймэр бүрэн унтраагүй байна. Тухайлбал,
Баян-Өлгий аймаг, Булган сум 3 дугаар багийн “Хар нуурын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 220 км, сумын төвөөс баруун урд зүгт 100 км, МУ-ын хилийн 46 дугаар тэмдэгтээс 2 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 08.05-ны өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хааагчид, Булган сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 08.09-ний өдрийн 10:40 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум Соёо багийн “Бусын гол” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 290 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км/ Ойн гал түймэр гарсныг www.firms.modaps.eosdis.nasa.gov сайтаар 08.07-ны өдрийн 14:22 цагт илрүүлсэн. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн алба хаагчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна. 08.10-ны өдрийн байдлаар 2 бүлэгт хуваагдан ажиллаж, 08.11-ний өдрийн 18:00 цагт түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Завхан аймаг, Баянхайрхан сум Төөнт багийн “Хамар даваа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 250 км, сумын төвөөс хойд зүгт 11 км/ Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 08.09-ний өдрийн 19:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 39 дүгээр анги, 43 дугаар анги, 57 дугаар анги болон Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчип, Асгат, Баянхайрхан, Түдэвтэй, Сонгино Тэс сумын мэргэжлийн ангийнхан ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж 08.11-ний 18:00 цагт түймрийг цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.