Нийгэм мэдээ

Ц.Санжаачойпэлийг эрүүл мэндийн шалтгаанаар суллагдсанд Прокуророос гомдол гаргажээ

Ц.Санжаачойпэлийг эрүүл мэндийн шалтгаанаар суллагдсанд Прокуророос гомдол гаргажээ

УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэлийг 30 хоног хорих шийдвэр гаргасан ч хугацаанаас нь өмнө сулласан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Улмаар яагаад хугацаанаас 14 хоногийн өмнө суллах болов, хамт хоригдсон Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нар хамт суллагдсан уу, прокурор дахин гомдол гаргах уу гэх асуулт ургав.

Уг хэргийг дэнссэн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхээс тодруулахад "Энэ оны наймдугаар сарын 07-ны өдөр Ц.Санжаачойпэлийн өмгөөлөгч Ж.Батхуягийн гаргасан хүсэлтийг хүлээн авч 08-ны өдөр Б.Батаа шүүгчийн шийдвэрээр суллагдсан. Өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтэд "Ц.Санжаачойпэлийн биед хөнгөн хохирол учирсан, эмнэлгийн тусламж авах шаардлагатай" байгаа тухай мөн дурдсан байсан. Одоогоор түүнийг гадуур шалгаж байгаа бөгөөд Монгол Улсын хилээр гарах хориг нь хэвээр буй" хэмээсэн юм.

Иймд Прокурорын байгууллагаас бусдын биед гэмтэл учруулж 30 хоногийн баривчилгаа авсан ч хугацаанаасаа өмнө суллагдсан Ц.Санжаачойпэлийн эсрэг шүүхэд гомдол гаргажээ. Уг гомдлын шүүх хурал удахгүй болох юм байна.

Харин Ц.Санжаачойпэлтэй хамт 30 хоногийн баривчилгаа авсан Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нар суллагдаагүй, цагдан хоригдсон хэвээр байгаа юм.

Хэргийг эргэн сануулахад, Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг “2025 оны 7 сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа талбайд хохирогч Д.С-ын нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан” гэх хэргээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж явуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Хохирогчийн биеийн байдал хүнд, нүднийх нь цаад аяганы яс хугарсан гэх мэдээллийг хохирогчийн аав өгч байсан юм.

Бид эл хэрэг хэрхэх талаар эргэн мэдээлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

шоронгийн пян даахгүй байж хэрэг хийнээ бас. нялцгай эрхийн б�##�ай

Bolor
Bolor
Reply to  зочин

Б.Батаа шүүгч бол манай авилгaлч шүүгчдийн нэг л жишээ.

Арслан
Арслан

Батаа гэж хахуулийн шүүгчийг айлаас нь �######�уулаасай

Зочин
Зочин

Хуний эруул мэндийг хохироосон, хуний эруул мэндэд яасан их санаа зовоо вэ?

Зочин
Зочин

Монголын шүүх шүүгч мөн дөө

Төгсөө
Төгсөө

Санжаа цагдаагийн хүүхэд 1 цохьсон.
Нээх ноцтой хэрэг биш шүү новшнуудаа
Жирийн иргэний хүүхэд цохьсон бол хорих битгий хэл хэрэг үүсгэхгүй новшнууд шүү

Зочин
Зочин

Монголын шүүх ийм л шүүх штэ

Зочин
Зочин

Монголын Шүүхийг хараад байгаарай. Ийм сул дорой, хахуульд автсан гарууд. Монголын авилг�##�чдыг бүгдийг нь өршөөгөөд дууссан, АТГ энэ Шүүхийг цэгцлээсэй. Барьж аваад хориод, шударга ёс тогтоогоосой.

DSN
DSN

Ene chini l mongoliin shuugchidiin unen nuur tsarai , mun umguulugch gej bas buun hahuuliin suljee ene 2 niilj baychuudiig erhluulj bgaa unen dur zurag mun uu ?

Зочин
Зочин

Санжаачоймпэлд Яруугийн хүрээний угшилтай , Ойгон нуурын шүншигтэй Х�##�хын их хувилгаадын угсааны зүгээргүй лам нэр хайрласан байж таарна . Тэр их хүмүүнд л ХҮНДЭТГЭЛГҮЙ хандсан байна даа , Цэрэнпунцагийн удамынхан . Цаашдаа ч их ЗОВЛОНД үзнэ дээ . Шүүгч Батаа , Өмгөөлөгч Батсуурь зэрэгт ханцуйлуулах ЕМБҮ бол юу ч биш . Яван явсаар модоо барьт�##� урсана ...

Bibi
Bibi

Hogiin shuugch

Холбоотой мэдээ

Back to top button