Хятадын байлдааны хөлөг онгоц Филиппиний загасчдын завинуудыг хөөж байхдаа өөрсдийн онгоцыг мөргөжээ

Хятадын байлдааны хөлөг онгоц Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүсэд Филиппиний загасчдын завинуудыг хөөж байхдаа өөрийн эргийн хамгаалалтын хөлөг онгоцтой мөргөлджээ. Дэлхийн стратегийн чухал усан замуудын нэгт тооцогддог уг бүсэд тогтворгүй байдал өсөн нэмэгдэж буйн нэг жишээ энэ болж байна.
Филиппиний эргийн хамгаалалтын албаны мэдэлэснээр дүрс бичлэгт усан онгоц мөргөлдөх үеийг харуулсан бөгөөд Хятадын нэг хөлөг онгоцны урд хэсэг нь ноцтой гэмтжээ. Филиппиний эргийн хамгаалалтын албаны командлагч Жей Тарриела хэлэхдээ, уг осол нь тус улсын эргээс баруун зүгт ойролцоогоор 140 миль зайд орших маргаантай бүсийн Скарборо шүрэн арлын орчимд загасчдад тусламж тарааж байх үед болсон гэжээ.
Хятадын байлдааны хөлөг онгоц Филиппиний эргийн хамгаалалтын хөлөг онгоцыг маш хурдтай хөөж байсан бөгөөд загасчдын завийг мөргөх аюултай байсан хэмээн нэмж хэлсэн байна.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
тэгнэ кк