Гадаад

БНСУ-ын экс тэргүүн хатагтайг баривчлах эсэх шүүх хурал болжээ

БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын эхнэр Ким Гён Хи-г хувьцааны хууль бус ажиллагаа явуулсан, сонгуульд хөндлөнгөөс оролцсон, авилга авсан хэргээр баривчлах эсэх асуудлаар өчигдөр шүүх хурал болж, өндөрлөсөн юм.

Сөүлийн  төв дүүргийн шүүхэд 4 цаг үргэлжилсэн шүүх хурлын дараа Кимийг Сөүлийн баруун өмнөд хэсгийн байрлах хорих төвд аваачиж, шүүхийн шийдвэр гарах хүртэл саатуулсан билээ.

Тусгай прокурор Мин Жун Ки-гийн баг Кимийг Хөрөнгийн зах зээлийн тухай хууль, Төрийн сангийн тухай хууль, Эвлэрүүлэн зуучлах зорилгоор авилга авах тухай хуулийг зөрчсөн хэргээр баривчлах захирамж гаргаснаас хойш тав хоногийн дараа тус шүүх хурал болсон юм.

Шүүх хурал дээр тусгай прокурорууд түүнийг нотлох баримтыг устгагдаж магадгүй хэмээн санаа зовж буйгаа илэрхийлжээ.  Хэрвээ шүүх баривчлах зөвшөөрөл олговол Ким болон түүний нөхөр Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл нар хамтдаа хогригдох юм. Энэ нь тус улсын түүхэнд төрийн тэргүүн, тэргүүн хатагтай хамтдаа хоригдсон анхны тохиолдол болно.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
8 сар 12, 2025 16:32

ямар ч хатуу улс вэ үргэлжлүүлээд л байх вюм даа

Холбоотой мэдээ

Back to top button