Цахим гаваа тасалж, зугтсан этгээдүүд 20 гаруй айл тонож, хоёр машин хулгайлжээ

"Зорчих эрх хязгаарлах” таслан сэргийлэх арга хэмжээ энэ оны 06 дугаар сард авхуулсан байх үедээ цахим гаваа тасалж, мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан этгээдүүдийг баривчиллаа.
Тус этгээдүүд нь оргон зайлсан үедээ бүлэглэн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 20 удаагийн орон байрны хулгайлах гэмт хэрэг, 2 удаа тээврийн хэрэгсэл хулгайлсан нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Иргэд Та бүхэн орон байраа эзэнгүй удаан хугацаагаар орхиж явахдаа хаалга, цоожиндоо найдвартай цоож, бэхэлгээ хийж, хөршийн холбоогоо айжруулах, хяналтын камер, дохиоллын системийг байршуулах, цахим хуудастаа гэрээсээ хол байгаагаа мэдэгдсэн зураг, бичлэг нийтлэхгүй байж хулгайн гэмт хэргээс өөрсдийн эд хөрөнгөө хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм засрахгүй этгээдүүдийг юун гавлах вэ, шоронд хийгээч
Шоронд хийх биш ээ...Буудан хороох ёстой.
НҮҮРИЙГ НЬ ИЛ БОЛГО
Албаар монголчуудыг бухимдуулах гэж ийм балиар юм хийж байгаа юм!!! Юуун үхсэн ацны цахим гав захын хулгайч тоохгүй баярлана!!!
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
мөд нарны бараа харахгүй суух болж дээ тэнэгүүд