НИЙГЭМНийгэм мэдээ

Өнөөдөр: “Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа 4 дүүрэгт болно

Өнөөдөр болох үйл явдлын тойм

  • Засгийн газрын ээлжит хурал болно.
  • 13:00 цагт: Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр БЗД-ийн нэгдүгээр хороо, РЦНК орчимд барилга барьж буйтай холбоотойгоор ажиллана. Холбогдох утас: 86001691
  • 18:00 цагт: Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар нэгдсэн үзэсгэлэнгийн нээлт Монголын Урчуудын эвлэлд болно.

Мөн

  • Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд “E-Mongolia” цахим системээр дамжуулан иргэдийн саналыг авч байна.
  • Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн 9 дүүргийн 19 байршилд гарч байна.
  • Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл 45 хоногийн турш үргэлжилж байна.
  • “Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа 9 дүүргийн 21 байршилд гарахаас одоогоор 4 дүүргийн байршилд эхлээд байна.
  • Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 18-ны өдрийг дуустал “E-Mongolia” системээр дамжуулан хүлээн авна.
  • “Монгол авдар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд наймдугаар сарыг дуустал олон нийтийн хүртээл болно.

Орон нутагт:

  • Сэлэнгэ аймгийн Баянгол суманд тус сумын харъяат Монгол Улсын алдарт уяач Т.Төрмөнхийн цолны мялаалга наадам болно.
  • Баянхонгор аймагт Дуурсахын хөндийд Алдартнуудын мялаалга наадам буюу “Хонгорын шигшмэл хурд” уралдаан энэ сарын 12, 13-нд болно.

Хилийн чанадад:

  • 8 дугаар сарын 7-17-нд: БНХАУ-ын Чэндү хотноо болж буй “Дэлхийн спортын наадам”-д Монгол Улсын баг тамирчид жюү жицү, жюү жицү пара, пауэрлифтинг, биллиард, дуатлон, самбо бөхийн төрөлд хүч үзэж, авхаалж самбаагаа сорьж байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button