Гадаад мэдээ

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асныг авлигын хэргээр баривчиллаа

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хиг хувьцааны үнийн манипуляц хийхэд оролцсон, сонгуульд хөндлөнгөөс оролцсон, хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан баривчилжээ.

Ингэснээр Ким Кён Хи болон түүний нөхөр, Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл нар нэгэн зэрэг баривчлагдсан анхны ерөнхийлөгч асны гэр бүл болж байна гэж Yonhap агентлаг мэдээллээ.  

Өнгөрсөн долоо хоногт Хөрөнгийн зах зээлийн тухай хууль, Улс төрийн сангийн тухай хууль болон зуучлах зорилгоор авлига авахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн хэргээр тусгай прокурор Мин Жун Кигийн баг шалгалтын ажиллагаа явуулж хүсэлт гаргасан. Улмаар Сөүл хотын төв дүүргийн шүүх "нотлох баримтыг устгаж болзошгүй" гэж үзэж Ким Кён Хиг өчигдөр /2025.08.13/ баривчлах тушаал гаргасан байна. Мөн Ким Кён Хиг анх нийслэлээс өмнө зүгт орших Уйван дахь Сөүлийн цагдан хорих төвд аваачихаар төлөвлөж байсан боловч тусгай прокурорууд Сөүлийн өмнөд хорих төвд хорих хүсэлт гаргасныг  шүүх хүлээн авсан байна.

Ким Кён Хи 2009-2012 онд Өмнөд Солонгос дахь BMW-ийн дилер “Deutsch Motors”-ын хувьцааны үнийг өөрчлөх хуйвалдаанд оролцсон, 2022 оны парламентын нөхөн сонгууль болон 2024 оны бүх нийтийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахад хөндлөнгөөс оролцсон, бизнесийн давуу тал олгосныхоо хариуд Эв нэгдлийн сүмээс нэгэн бөөгөөр дамжуулан тансаг бэлгүүд авсан хэргүүдэд буруутгагдаж байгаа юм.

Тэрбээр өнгөрсөн лхагва гарагт тусгай прокурорын багт байцаалт өгөх үеэрээ уучлалт хүсэж, "хүмүүсийн санааг зовоосон хэн ч биш нэгэн” хэмээн өөрийгөө тодорхойлж байжээ. Харин мөрдөн байцаалтын үеэр өөрийг нь буруутгаж буй бүх хэргийг үгүйсгэн няцаасан билээ.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 13, 2025 10:42

Манайхан ийм зүйлийг нь дуурайж бурууд хатуу байхад яадаг байна аа.

Холбоотой мэдээ

Back to top button