Улс төрийн мэдээ

Тендер: Соёл урлагийн газар сурталчилгаа, контент бүтээлгэхэд Улсын төсвөөс ₮303 саяыг гаргана

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийг газар Маркетингийн сурталчилгаа, контент бүтээх ажил, Постер, мэдээ бэлтгэх, сошиал сувгаар түгээх ажил, Шууд дамжуулалтын ажил хийлгэх тухай 303 сая төгрөгийн гурван тендер зарласан байна. Тухайлбал,

Нэг.Маркетингийн сурталчилгаа, контент бүтээх ажил- 195 сая

Тус тендерийг өчигдөр буюу энэ сарын 13-ны өдөр зарласан бөгөөд материал хүлээн авах хугацаа өнөөдөр буюу наймдугаар сарын 14-ний өдөр дуусна. Тендерийн нийт өртөг болох 195 сая төгрөгийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гаргах юм. Ингэхдээ 10 удаа маркетингийн сурталчилгаа, контент бүтээлгэх юм байна. Нэг бүрийн үнэ 19.5 сая төгрөг гэсэн үг.

Хоёр. Постер, мэдээ бэлтгэх, сошиал сувгаар түгээх ажил- 73.3 сая

Уг тендерийг өчигдөр буюу энэ сарын 13-ны өдөр зарласан бөгөөд материал хүлээн авах хугацаа өнөөдөр буюу наймдугаар сарын 14-ний өдөр дуусна. Тендерийн нийт өртөг болох 73.3 сая төгрөгийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гаргах юм. Ингэхдээ 8 удаа Постер, мэдээ бэлтгэх, сошиал сувгаар түгээх ажил хийлгэх юм байна. Тооцоолон үзвэл нэг бүрийн үнэ 9.2 сая төгрөг болж байна.

Гурав. Шууд дамжуулалтын ажил- 35 сая

35 сая төгрөгийн өртөгтэй эл тендерийг өчигдөр буюу энэ сарын 13-ны өдөр зарласан бөгөөд материал хүлээн авах хугацаа өнөөдөр буюу наймдугаар сарын 14-ний өдөр дуусна. Тендерийн нийт өргийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гаргах юм байна.


Соёл урлагийн газар 2016 оны 7 сарын 27-ны өдөр Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан. Тус агентлаг нь 17 хүний бүрэлдэхүүнтэй.

  • Хууль, Засгийн газар, Ерөнхийлөгчийн шийдвэрийг хэрэгжүүлэх зохион байгуулалт гүйцэтгэх.
  • Хууль тогтоомжийг сурталчлах, судалгаа хийх, сайжруулах санал боловсруулах.
  • Төсвийн шаардлагад үндэслэн санхүүгийн төсөл боловсруулах.
  • Хэтийн болон дунд хугацааны стратеги, төсвийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх эрх үүрэгтэй.

Тухайн агентлагийн даргаах Н.Мөнхзул ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 14, 2025 08:59

Зурагт гэдэг чинь юм үзнэ гэсэн үг, радио нь болохоор сонсоно гэсэн үг. Гэтэл контент нэртэй юмнууд нь эфирийн өмнө хур�##� хийж байгаа юм шиг дан яриа л байдаг. Ёстой нөгөө “Зурагтаа гэдэг чинь нүдээ аниад сонсохоор яг л радио гэсэн үг” гэдэг шиг.

Холбоотой мэдээ

Back to top button