Нийгмийн

Ё.Баатарбилэг: УДБЭТ, УДЭТ, Үндэсний номын сангийн барилгыг нураахгүй

Өнөөдөр /2020.01.13/ БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл ѳглөө.

Тэрээр  “Би өнгөрсөн аравдугаар сард Байгалийн түүхийн музей дээр мэдээлэл хийхдээ ДБЭТ, УДЭТ, Төв номын санг шинэчлэх ажлыг зогсоолоо. Маш их улс төржиж байна гэсэн. Өнөөдөр ч энэ байр сууриндаа хэвээрээ байгаа. Тухайн үед дээрх гурван байгууллагын ажилтнууд хэвлэлийн хурал хийн манай салбарт оруулж ирж байсан хөрөнгө оруулалтыг зогсоож байгаа нь буруу, энэ ажлыг үргэлжлүүлж өгөөч, соёлын салбарт сүүлийн олон жил хийгдээгүй энэ ажлыг зогсоомооргүй байна гэх хүсэлт тавьсан. Одоо улсын төсөвт Улсын Драмын эрдмийн театр, Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын төв номын санд тус бүр 2 тэрбум төгрөг суусан байгаа. Энэ мөнгөөр гурван байгууллагын барилгыг шинэчилж, засварлана” гэлээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-01-13 13:26

Тийм байлгүй дээ. Дэлхий даяараа хуучний өв соёлоо хамга�##�ж байхад манай хэд л нурааж устгая гэх юм. Энх тайвны гүүрийг ямар муухай болголоо

Холбоотой мэдээ

Back to top button