НИЙГЭМНийгэм мэдээ
Хөвсгөл, Баян-Өлгий аймгийн нутагт гарсан түймрийг бүрэн унтраалаа

Ихэнх нутгаар их хуурайшилттай байгаа тул иргэн бүр ой, хээрийн түймрээс сэргийлэхийг анхааруулж байна.
Онцгой байдлын алба хаагчид Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн “Бусын гол” гэдэг газар энэ сарын 07-нд сансарын хиймэл дагуулаар илрүүлсэн ойн түймрийг өчигдөр бүрэн унтраалаа. Мөн Баян-Өлгий аймгийн Булган суманд энэ сарын 5-д гарсан гал түймрийн голомтод найм хоногийн турш ажиллаж өчигдөр унтраалаа.
Завхай аймгийн Баянхайрхан сумын Төөнт багийн “Хамар даваа” гэдэг газар гарсан ой хээрийн түймрийг унтраахаар алба хаагчид гурав дахь өдрөө ажиллаж байна.
Иргэдийг асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, шашны зан үйл хийхдээ асаасан лаа, хүжийг бүрэн унтраах, аюулгүй байдлыг сайтар хангахыг сануулж байна.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.