Нийгэм мэдээ

Нийтийн албанд томилогдох эрхээ 5 жилээр хасуулж, ₮12 саяар торгуулсан Ж.Пунцагийн гомдлыг өнөөдөр шүүнэ

Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас 2022 оны нэгдүгээр сарын 19-нд гүйцэтгэх ажиллагаа явуулж "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод Аудитын албаны дарга Ж.Пунцагийг саатуулсан байдаг.

Улмаар 2022 оны нэгдүгээр сарын 25-нд АТГ-аас Ж.Пунцагийн яллагдагчаар татаж, 2022 оны нэгдүгээр сарын 26-нд тэрбээр "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод Аудитын албаны даргын ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.

Ж.Пунцаг нь 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа “УБТЗ” ХНН-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албан даргаар томилогдсон. Энэхүү албан тушаалд томилогдохдоо АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй эсэх, ЦЕГ-аас ял шийтгэлтэй эсэх тодорхойлолт аваагүй гэгдэж байсан. Улмаар 2019 онд Тагнуулын ерөнхий газраас Ж.Пунцагийг баривчлан шалгаж байсан билээ. 

Түүнийг хоёр жилийн хугацаанд АТГ-аас саатуулан, шалгаж, түүнд холбогдох хэргийг мөрдөн шалгаж, прокуророос Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэсэн ч 2023 оны хоёрдугаар сарын 27-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм. Хэргийн мөрдөн байцаалт 2023 оны наймдугаар сард дуусч хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн юм.

Түүнд холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны аравдугаар сард болж, Ж.Пунцагийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 12 сая төгрөгөөр торгох ял оноосон. Харин Ж.Пунцаг шүүхээс оноосон торгох ялыг эс зөвшөөрч, шүүхэд гомдол гаргасан байдаг.

Улмаар өнөөдөр буюу /2025-08-15/-ны өдөр Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн тойргийн шүүхэд товлосон байна. Өмнө нь /2025-06-13/-ны өдөр товлогдоод хойшилж байсан билээ.

Зүйл ангийг тодруулбал,

Эрүүгийн хуулийн 22.4 Нийтийн албан тушаалтан хахууль авах

1.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн 22.5-1 Хахууль өгөх

1.Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шоронд нь явуулаач

Зочин
Зочин

Энэ мөнхийн хулгайчийг шоронд хийгээгүй юмуу ! Шоронд л байв�##� таарна. Гадаадын иргэн харьяатад байхаас нь л мэднэ.

Төмөр замчин
Төмөр замчин

Анхны 300 г авч байсан хулгайч. Орлогын нотлуулах хэрэгтэй. Чойр өртөөнд нэлээн гай болсон. Вагон зардагаараа �##�дартай.

Зочин
Зочин

Энэ Алимаа �########�г хийх ёстой шоронд нь хийх л хэрэгтэй хэрэг хийсний дараа гэмшинэ гэж юу байхав дээ

Зочин
Зочин

Энэ хулгайчыг шүүх үнсээд явуулчихсан юм бна шдээ даваад байхдаа яахав дээ я�##�гах гээд бгаа юм бэ энэ хулгайчууд бүр даварчээ

Зочин
Зочин

МАН ч суганы үснүүдээ хаяхгүй л гэнэ шүү

Зочинз
Зочинз

Энэ нам дагасан өлөн авилгачид ял ш�##�ихгүй болхооор хагартлааа баяжсанч санд�##� ширэээрүүгэээ үхэн хатан том жижиггүй зуур�##�дсаар

Дэл
Дэл

Ичих нүүр �##�га

Эрдэнэ
Эрдэнэ

Шилийн сайн эр ял авдаггүй ээ

Зочин
Зочин
Reply to  Эрдэнэ

R

Зочин
Зочин

Зааа муу Пунцуухай чи Монгол улсад баярлана уу гэхээс ГОМДОХ болоогүй шүү
Хамаг өрөм тосыг нь хамчаад.

Зочин
Зочин

Цадаж ханадаггүй муусайн хулгайчид ширэн нүүрлээд бас зарг�##�даад байхдаа яахав!! Хахуулдаж байж шоронгүй с�##�снаа чамлаад байгаа юм бол жинхнээр нь шүүгээд шоронд жангий нь идүүл, ичдэггүй хулгайчид амсах ялыг нь өгөөч!!

Zochin
Zochin

Wagonii naimaachin gesen biz dee

Зочин
Зочин

Гомдоллоод л дав за�##�даад ялаа хөнгөрүүлээл дураараа юмаа энэ төрийн хулгайч луйварчид

Зочин
Зочин

Цаазаар ав

Last edited 23 Өдөр Өмнө by Зочин
Зочин Zailuulsan ni deer dee 1ch gesen awilgagch h
Зочин Zailuulsan ni deer dee 1ch gesen awilgagch h

dee

Зочин
Зочин

Шийдчихсэн иймэрхүү гөлгөр хулгайч дээрэмчинг шоронд нь хатаа л�##�рын пязуудтай ямар ацаараа нялуурна вэ

ЗочинТ.Энхтуяа
ЗочинТ.Энхтуяа

Эд нарт 12хоэ сая төгрөг юу ч биш шүү дээ торгууль ч болохгүй

ЗочинТ.Энхтуяа
ЗочинТ.Энхтуяа

Тийм ээ

ЗочинТ.Энхтуяа
ЗочинТ.Энхтуяа

Хүндэтгэлтэй ханддаг

Зочин
Зочин

Энэ сургуулийн захирлуудыг АТГ ш�##�гамаар байна аа.Гэр хороололд амьдарч бсан захирлууд 2 жил захир�##� хийгээд л орон байранд ороод л ланд унаад эхлэх юм.Уг нь багш бид нараас бага ц�##�интай юм бна лээ.Яаж ингээд мөнгө олоод бдаг бнааа.

Хэгги
Хэгги

Арай л хямдхан шийтгэл шүү. Ааш зангийн хувьд үнэн аймшгийн хүн шүү дээ зүгээр л шорон цаашаа. Өөрийг нь тэнд нь суулгаад үзвэл яасан юм бэ

Жигжид ням
Жигжид ням

Ковидын үед Вагон ачилт зарж баяжсан хулгайч даа.

Жигжид ням
Жигжид ням

Дарваан хар Цогоотой холбоотой хулгайч

Зочин
Зочин

Бузарын хулгайч г шууд цаазлаач

Зочин
Зочин

Даварсан хулгайч нар шүү. Насаар нь шоронд хатааж хөрөнгийг нь хураа

Зочин
Зочин

Хийсэн хэргийн нь мах цусанд нь шингэтэл өөрт нь мэдрүүлж д�##�д шоронд хий улсын хөгжлийн саад новшнуудыг

Зочинд
Зочинд

Иймэрхүү юмнууд авилга аваад эсхүл өгөөд сурсан гаруудыг дахин �##�бан туша�##�д томилохгүй бвл таарна

Холбоотой мэдээ

Back to top button