"Зомби туулай" хэмээн цахим орчинд түгээд буй зургийн талаар эрдэмтэд тайлбарлажээ

АНУ-ын Колорадо мужид нэгэн туулайны нүүр хэсэгт эвэрлэг ургацаг бий болсон нь олон нийтийн сүлжээнд хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүрэв.
Эрдэмтдийн тайлбарласнаар энэ нь үслэг амьтдад түгээмэл тохиолддог нэг төрлийн вирусын халдвар гэжээ. Форт Коллинс орчимд сүүлийн үед цагаан сүүлт туулайнуудад гол төлөв ажиглагдах болсон энэхүү ургацаг нь шоуп папилломавирусын халдвар бөгөөд нүүрэн дээр хавдартай төстэй эвэрлэг байдлаар ургаж илэрдэг байна.
Уг вирусаар халдварлагдсан туулайнуудын зургийг цахим сүлжээнд хүмүүс “Франкенштэйн туулай”, “зомби туулай” хэмээн нэрлэх болсон боловч энэ нь огт шинэ төрлийн өвчин биш бөгөөд 100 орчим жилийн өмнөөс эрдэм шинжилгээний сэдэв болж судлагдаж байсан аж.
Хойд Америкийн зуун зууны турш ам дамжин яригдаж ирсэн домгийн нэгэн эх сурвалж ч болсон байж магадгүй хэмээн зарим судлаачид тайлбарлаж байв. Уг домогт эвэртэй туулайны тухай өгүүлдэг бөгөөд энэ нь ямар нэг өвчин вирусын хавдар болохыг тайлбарлахад чухал хувь нэмэр болохоос гадна умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг хүний паппилломавирусын тухай мэдлэг ч үүнд багтдаг байна.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.