Нийгэм мэдээ

Цэцэрлэгт орох хүүхдүүдээс шээс болон хялгасан хорхойн шинжилгээ авахгүй

Хичээлийн шинэ жил эхлэхэд долоо хоног үлдээд байна. Энэ жил улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд 278290 хүүхдийг хамруулах юм байна. Үүний 135582 хүүхэд нь нийслэлд хамрагдах юм.

Цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхдүүд шээс, цагаан хорхойн шинжилгээг заавал өгч, шинжилгээний бичгээ хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын 1-нд цэцэрлэгийн захиргаанд өгөх ёстой байдаг.Тэгвэл энэ жил цэцэрлэгт орох хүүхдүүдээс шээс болон хялгасан хорхой, түүний өндөг илрүүлэх шинжилгээг авахгүй. Харин заавал хийлгэх товлолт вакцин хийлгэсэн тухай мэдээллийг авахаар болжээ.Өнгөрсөн жил 2-5 настай хүүхдийн шээс, цагаан хорхойн шинжилгээг дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр авч байсан юм.

Ингэхдээ  дүүргийн эрүүл мэндийн төвүүд шинжилгээ үнэгүй авдаг байсан. Энэ жилийн тухайд эцэг эхчүүд сайн дураараа шинжилгээг улсын, хувийн аль ч эмнэлэгт өгөх боломжтой гэдгийг албаныхан мэдээллээ. 

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button