Нийгэм мэдээ

Объектын түймэр өнгөрсөн оны мөн үеэс 172-оор өссөн байна

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2025 оны эхний 7 сард 3510 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 172 (5.2%)-оор өссөн байна. Тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 2025 оны эхний 7 сарын байдлаар 3780 хүн нэрвэгдсэн байна. Аюулт үзэгдэл, ослын улмаас 2025 оны эхний 7 сард 34.4 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг төрлөөр авч үзвэл, 2025 оны эхний 7 сард ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 80 удаа, геологийн гаралтай аюулт үзэгдэл 44 удаа, биологийн гаралтай аюулт үзэгдэл 20 удаа, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 3366 удаа тус тус бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button