Нэрт орчуулагч Г.Акимд хандив цуглуулж байна

"Зуун жилийн ганцаардал", "Шашдирын чуулган", "Өвгөн тэнгис хоёр", "Цаазын тавцанд", "Аранзал дарвуулт хөлөг" тэргүүтэй, дэлхийн энтэй олон бүтээлийг монгол хэлнээ гарамгай орчуулсан, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Акимд хандив цуглуулж эхэлжээ.
Түүний шавь, нэг салбарын номын нөхөд, дүү нар нь энэхүү хандивын аяныг эхлүүлсэн байна. Г.Аким гуай нойр булчирхайн хорт хавдар өвчнөөр шаналж байгаа тул эмчилгээний зардалд ийн олон нийтээс хандив цуглуулахаар өөрсдөө санаачилсан аж.
Нэрт соён гэгээрүүлэгч, номын гүүш Г.Аким нь сүүлийн жилүүдэд хадны сүг зураг судлах томоохон чиглэлд хөл тавиад байгаа. Хэд хэдэн бүтээл ч туурвиад амжсан тэрбээр "Үүнийг л судлахгүй бол би соёлын хүн, сурвалжлагч гэж яваад яах вэ. Магадгүй миний бичсэнийг залуучууд уншаад, хожим дэлгэрүүлж судлах байх" хэмээсэн байна.
Г.Аким гуайн хандивын данс: 530004000-410021303, Худалдаа хөгжлийн банк, Го.Аким

Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хотын төвийн А бүсэд байртай л юм байна ш дээ. Байрыг нь солих гэж хандив цуглуулж байна гэж ойлголоо. Эсрэгээрээ биеийн эрүүл мэндэд нь зориулж хандив цуглуулж байна гэвэл хүмүүс өгөх байх даа. Соц үеийн байранд амьдарч байгаа хүмүүсийг арай л доромж байд�##�тай бичсэн нь та�##�агдсангүй.
Эмчилгээний зард�##�д гэж байна шүү
Бүгдийг ойлгож унш