Нийгэм мэдээ
Сонсголонгийн гүүрний доороос Туул голд осолдсон 11 настай хүүгийн цогцсыг олжээ

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд хүүхэд “Туул” голд живсэн гэсэн дуудлагыг 08.12-ны өдрийн 16:28 цагт Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсэн байдаг.
Улмаар зургаан өдрийн туршид Нийслэлийн Аврах анги, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн Б /11 настай, эрэгтэй/-г уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Ингэхдээ нийт 187 удаагийн шумбалт хийж цогцсыг Сонсголонгийн гүүрнээс баруун зүгт 13 км зайд “Улаан худаг” гэдэг газраас 08.18-ны өдрийн 17:07 цагт олж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.
Иймд асран хамгаалагчид бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, усны ослоос сэрмжлүүлэхийг албаныхан анхаарууллаа.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.