Сэлэнгэ, Увсад гарсан ой хээрийн түймэрт 28 га талбай сүйджээ

Сэлэнгэ, Увс аймагт энэ сарын 17, 18-ны өдөр ой хээрийн хоёр гал түймэр бүртгэгдэж, алба хаагчид унтраахаар ажиллаж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тухайн гал түймрийг Онцгой байдлын алба хаагчид бүрэн унтраасан байна. Тухайлбал,
"Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Баавгайт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 218 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 08.16-ны өдрийн 14:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан унтраах ажиллагааг зохион байгуулж, 08.17-ны өдрийн 11:00 цагт цурамд оруулан 08.18-ны өдрийн 13:45 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 15 га талбай өртөж шатсан.
Увс аймгийн Зүүнхангай сумын Жаргалант багийн “Бага Товгорын-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км, Баруунтуруун сумын төвөөс зүүн зүгт 80 км/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 08.17-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь 60 дугаар ангийн алба хаагчид, Зүүнхангай сумын Мэргэжлийн ангийнхан унтраах ажиллагааг зохион байгуулан 08.18-ны өдрийн 01:40 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 13 га талбай өртөж шатсан " хэмээн ОБЕГ-аас мэдээллээ. ъ
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.