Нийгэм мэдээ

Нийт 100 орчим сая мал өвөлжүүлж, хаваржуулахаар тооцож, бэлтгэл ханган ажиллаж байна

Улсын хэмжээнд 2024 оны эцсийн мал тооллогоор 57.6 сая толгой мал тоологдож, 2025 онд 20.08 сая толгой төл бойжуулснаар өнөөдрийн байдлаар 77.68 сая, хонин толгойд шилжүүлснээр 130 сая мал бэлчээрлэж байна.

Үүнээс 2025 онд дотоодын хэрэгцээнд 7 сая, зах зээлд 13 сая толгой малыг худалдан борлуулж нийт 100 орчим сая (хонин толгойд шилжүүлснээр) малыг өвөлжүүлж, хаваржуулахаар тооцож бэлтгэл ханган ажиллаж байна.

Олон малтай аймаг буюу Хөвсгөл, Төв аймагт бэлчээрийн ургамлын 2025 оны ургац тааруу, дийлэнх сумдад нь гандуу, гантай байгаа нь өвөлжилтийн хүндрэл үүсэж болзошгүй, эрсдэлт бүс нутагт тооцогдож байна.

Харин Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг хэдийгээр малын тоо ихтэй ч бэлчээрийн ургамлын ургац, даац харьцангуй сайн байна. 

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button