НИЙГЭМНийгэм мэдээ

Хохирогчийн биед хутга тулгаж дээрэмдсэн 15–17 насны гурван хүүхдийг баривчилжээ

Насанд хүрээгүй хүүхдүүд бүлэглэн дээрмийн хэрэг үйлджээ.

Тодруулбал, 2025 оны долдугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд “дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Улмаар дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, тус гэмт хэргийг 15–17 насны гурван хүүхэд бүлэглэн үйлдсэнийг тогтоосон бөгөөд тухайн гурван этгээд хохирогчийн биенд хутга тулган гар утас, эд зүйл болон гадуур хувцсыг нь дээрэмдээд зугтсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд уг гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд насанд хүрээгүй хүүхдүүд байх тул эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдүүддээ тавих анхаарлаа нэмэгдүүлж, хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button