Хөндөх сэдэв: "Хятад хоолны газаргүй гудамж гэж алга. Арав хорь алхаад нэг байна"

"Хятад хоолны газрууд нэмэгдлээ. Төрөл, төрлөөр нь нээж байна. Арав алхаад, хорь алхаад нэг байна. Хятад хоолны газаргүй гудамж гэж байхгүй боллоо. Үсчин, дэлгүүр зэрэг байршил сайтай газар, жижиг үйлчилгээний байгууллагуудын объектыг худалдан авч, хятадууд хоолны газраа нээж байна" хэмээн ярьж, бичих хүн олон болжээ. Анзаарвал "үйлчлүүлэхгүй байх хэрэгтэй, сүүлийн үед мэдэгдэхүйц олширч байна, хэн зөвшөөрөл өгөөд байна вэ" гэх иргэдийн сэтгэгдэл голчлон харагдана. Харин нөгөө талд "хаа сайгүй байгаа солонгос хоолны газар, кофе шопуудаа яагаад ярихгүй, шүүмжлэхгүй байгаа юм бэ. Монгол хоолны газрууд ч гэсэн өрсөлдөхүйц болох хэрэгтэй, гологдож байна" гэх хүмүүс ч байна.

Тоон мэдээлэл харвал, Улаанбаатар хотод 3600 гаруй хоолны газар албан ёсны зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Энэ тоог холбогдох албаны хүн өгсөн. Харин үүний хэд нь хятад хоолны газар вэ гэдгийг хэлэх боломжгүй гэв. Зөвшөөрлийн тухайд дүүргүүд олгож байна. Ингэхдээ иргэн эсвэл аж ахуйн нэгжийн хувиар цахимаар зөвшөөрөл авах хүсэлтээ илгээх бөгөөд 30 хоногт шийдвэрлэнэ. Энэ ажлыг тухайн дүүргийн Засаг даргын тамгын газрын Хүнс, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс хариуцна. Уг үйлчилгээг авахад үнэ төлбөргүй буюу хоолны газар нээхийн тулд мөнгө төлөх шаардлагагүй. Гадаадын иргэн ч мөн адил. Гагцхүү гадаад иргэн нь Монгол Улсад оршин суух үнэмлэх, зөвшөөрөлтэй байх ёстой.
Харин архи, согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөл авах бол цагийн хуваариас хамаарч 1-4 сая төгрөг төлөх зохицуулалт үйлчилдэг юм байна. Ингээд харвал хоолны газрууд нэмэгдэх нь мэдээжийн хэрэг. Харин асуудлын гол хоолны газартаа биш аль үндэстнийх вэ гэдэгт нуугдаж байж болох юм.
Гудамжуудыг ажиглавал малатанг болон том ресторануудаас гадна урсдаг халуун тогоо, банш, шөл, гоймонгийн жижиг газрууд үнэхээр л нэмэгджээ.

Хөндөж буй сэдвийн хүрээнд Нийгмийн судлаач, нийгмийн сэтгэл зүйч Г.Уянгатай товч санал солилцлоо.
Тэрбээр, "Жишээлбэл 90 оны эхээр хотод шанаган тогооны газрууд маш их байсан. Тогооч нь хүртэл хятад. Түүний сөрөг нөлөөг би хувьдаа мэдэхгүй байна. Одоо ч адил. Хүмүүсийн эсэргүүцэж байгаа байр суурийг айдастай холбоотой гэж ойлгож байна. Эзлэгдэх вий гэдэг ч юм уу. Гэтэл энэ хотод Солонгосын сүлжээ кофе шоп, хоолны газар, ресторан, дэлгүүр маш их байна. Үүнтэй бас жишиж харах хэрэгтэй байх. Нөгөө талаар тэдгээр хоолны газруудаар хүмүүс үйлчлүүлдэг, зах зээл нь байгаа учраас нээгдэж, улам олон болж байгаа шүү дээ. Энэ бол айх зүйл биш, хүмүүсийн харах өнцөг, сэтгэлгээтэй холбоотой. Өөрөөр хэлбэл хятад хоолны газар олноор нээгдлээ гээд юу ч буруу эргэхгүй. Гаднын улсуудад ч адил байдаг л зүйл" гэв.
Харин иргэд,

Иргэн Т: Монголд сүүлийн жилүүдэд хятад хоолны газар дэндүү олширсон. Хотын хамгийн үнэтэй байршлуудад дотоодын гэхээсээ гаднын, тэр дундаа хятад ресторанууд орсон байгаа нь нэг талдаа энэ талбар дээр дотоодын өрсөлдөгчид шахагдаж байна уу л гэж харагддаг. Тодорхой квоттой байдаг бол дотоодын хоолны сүлжээ газар ч уг нь бий болох боломжтой л байх. Монголын иргэн, гаднын иргэн хоёр хоол, үйлчилгээний салбарт яг ижил шаардлага, журмын дагуу үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч чаддаг уу зэрэг олон асуудал цаана нь бий байх. Сонголт ихтэй гэдэг утгаараа л хоолны ресторанууд олон байгаа ч яг монгол хоолны ресторанууд цөөхөн л санагддаг. Энэ тал дээр харьяалагдах газрууд нь ямар бодлого, стандарт барьж ажилладаг гэдгийг мэдэхгүй. Мэдээж чөлөөт өрсөлдөөнтэй улс ч гэлээ сүүлийн жилүүдэд бол гаднын ресторанууд үнэхээр олширсон. Гэтэл Хятадын Бээжинд очиход тухайлбал монгол хоолны ресторан хэд билээ гээд бодохоор бас их зөрүүтэй л болов уу.
Иргэн С: Хятад хоолонд дуртай олон хүн бий байх. Олон улсын жишиг талаасаа байх нь зөв гэж боддог. Орон даяар биш шүү дээ. Аймгуудад бол харьцангуй цөөн ихэнх аймагт хятад хоолны газар бүр байхгүй. Зөвхөн хотод байдаг болохоор олон байх нь зүгээр санагддаг. Гэхдээ хятад ресторан нэмэгдэхийн хэрээр амт чанар бүр муудсан. Бас ариун цэврийн, эрүүл ахуйг хэрхэн хангадаг, шалгадаг эсэх нь тодорхойгүй нь ярих, хяналт тавих ёстой асуудал мөн байх. Ихэнх нь хятад тогоочтой, хэдэн зөөгч хүүхэдтэй байдаг. Чанар, хүнсний гарал үүслийн баталгаа гэх зүйлийг байдаг болгоод шаардлага тавивал цэгцтэй гоё болох байх. Солонгос хоолны газрууд бол ихэвчлэн өөрсдөө махаа түүхийгээр нь авч шарах ч гэдэг юм уу арай цэвэрхэн, үйлчилгээний соёлтой санагддаг.
Иргэн М: Хятад гээд хэлэхээр эсвэл сонсохоор нийтээрээ дургүйлхэх хандлагатай ийм цаг үед амьдарч байна. Аливаа улсын иргэдэд нийтээр нь адилхан зүйл, өгөгдөл байдаг гэж би хувьдаа боддог. Жишээлбэл монголчууд нийтлэгээрээ хятад хүнд, тэдний үйлдвэрлэдэг зүйлсэд муу амтай байдаг. Тиймдээ ч хоолны газрын асуудал дээр энэ тал давамгайлж байгаа байх. Хүний бодол байр суурийг үгүйсгэх утгагүй ч хоолны газрууд олныг нээгээд энэ улсыг эзэлье гэдэг ч юм уу ийм бодлого барьдаг гэж бодохгүй байна. Гэхдээ бүх сонголт бидний гарт байна. Үйлчлүүлэхгүй байхад л болно. Энэ нь эсэргүүцлээ илэрхийлж буй нэг хэлбэр шүү дээ
Иргэн Т: Сүүлийн үед Улаанбаатар хотод хятад хоолны ресторан, жижиг цайны маягийн газрууд ч ихээр нээгдэж байгааг анзаарсан. Томоохон сүлжээ ресторануудыг бол ойлгоно, нэгэнт танигдсан нь цөөнгүй. Хятад хоолны соёл өөрөө гайхамшигтай учраас үүнийг “амтална”, танилцана гэдэг мэдээж сайхан хэрэг. Ялангуяа Сычуань мужаас гаралтай, хятад хоолны жинхэнэ дэгийг баримталдаг ресторанууд соёлын агуулгаараа ч ач холбогдол ихтэй юм. Харин тэр багашаар, мэргэжлийн гэхээсээ хувь хүмүүс жуулчны шугамаар орж ирээд нээв үү гэмээр хоолны газар, дэлгүүрүүд илт олширсон санагдсан.
Хэрэв визний, элдэв зөвшөөрлийн зөрчилгүй үйл ажиллагаа явуулж байгаа бол асуудалгүй гэж бодож байна. Стандартын шаардлага тавьж, эрүүл ахуйн хяналт шалгалтыг л сайтар хийх хэрэгтэй. Мэдээж Монголын ААН-үүд шигээр татвар төлөх ёстой, НӨАТ-ын баримт үйлдэх учиртай. Эдгээрт нийцэж байгаа бол төдийлөн эсэргүүцээд байх зүйлгүй. Монголчуудын сэтгэлгээнд хятадууд олноор орж ирэх вий гэсэн далд айдас, эмзэглэл байх нь бий. Тийм учраас энэ сэдэвт ач холбогдол өгдөг болов уу. Энэтхэг, Солонгос гээд бусад улс үндэстний сүлжээ ресторанууд ч Монголд олон бий шүү дээ. Тэгэхээр хятад хоолны газар нээгээд байгаа хүмүүс виз, зөвшөөрөл, татвар, эрүүл ахуйн стандарт зэрэг сэдвээр зөрчил гаргасан уу. Үүнд яг хэн, хэрхэн хяналт тавьж байна вэ гэдэг л чухал асуулт гэлээ.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Хоолны газрууд нэмэгдэж, улам олширч буйг зөвшөөрлийг нь үнэгүй олгодогтой холбон ойлгож болохоор байна. Нэмээд хууль ёсны оршин суугч гадаад иргэнд ч энэ зохицуулалт тэгш үйлчилж буй нь учир дутагдалтай байж мэдэх юм. Өөрөөр хэлбэл улс өөрийн иргэндээ арай давуу, илүү боломжийг атгуулах нь аль ч улсад байдаг л зүйл. Жишээлбэл гадаад эзэнтэй хоолны газруудад тодорхой квот тогтоож, босгыг өндөрсгөвөл асуудал өөр чигт хандах боломжтой. Мэдээж хорьж болохгүй. Нөгөө талд гаднын хоолны газруудад дарагдаж буй дотоодын хоолны газрууддаа үйлчилгээний өндөр шаардлага тавьж, шахаж чадвал өрсөлдөх чадвараар шат ахиж, зах зээлээ тэлэх боломж бүрэн бий ч хөдөлмөр, зүтгэл, ялгарал дутаад байх шиг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Пээ, хятад хоолны газар орохоор идчихээр юм байдаггүй ш дээ
Шөлрүүгээ сарьчихгүй багадаа
Монгол хүний биед Монгол хоол л тохирно. Хятад хоолны газар орохгүй байхад л наад хэд чинь уд�##�гүй гараад явчихна
Хүмүүс ордог учраас л байгаад байгаа шдээ!! Чиний дураар болох биш!!
Хятад хоолонд дургүй монгол хүн маш ховор!! Гэтэл зарим нь гаднаас нь муулж харааж зүхчихээд ороод хоолыг нь амаа олохгүй иднэ!!! Ерөөс хятадыг үзэн яддаг монголчуудын энэ хуучирсан араншинг Төрөөс бодлогоор засч арилгах хэрэгтэй!!! Одоо цагт ийм үзэл бидэнд зөвхөн хор л болно!! Хятад хилээ 7 хоног хаахад л манайх пиздец!!! Монгол хоолны газар өрсөлдөөд илүү сайн хоол хийвэл хүмүүс орж л таарна шдээ? Тэрнээс биш хятадыг �##�баар хаагаад монголыг нь хүчээр дэмжээд юу ч болохгүй!!!
Юу ч хийж чадахгүй байж харсан болгоноо муу муухайгаар нь дуудна хардана манай энэ монгол араншинг яана даа Таныг гудаманд явж байхад чинь чирч оруулж ирээд хятад хоол амруу чинь цутгаагүй юм бол та өөрөө орж идэхгүй л байв�##� болох биш үү
Хятад хоолны газар нэрээр д�##�имдуулж Монголыг эзлэх бодлого явагдаж бна. Хятад хоол идсэнээр өнөөдөр биш гэхэд маргааш ямар нэгэн өвчин тусна, хүүхдүүд аутизмтай төрнө, ер нь маш их хортой шүү дээ...Үүнийг улс л юм бол яар�##�тай цэгцлэх хориглох хэрэгтэй....
Ta nar uursduu haayaa ordog murtluu l muulaad suuna hha hiih yumgui s#anar shu bvr neg
Энэ байд�##�аар бол бараг Бээжинбаатар хот болохснь ээ дээ
Хэмжээ хязгаартай байх нь зөв
Монгол хоолоо голлоод Хятад Солонгос хоол иддэг болсон бна иргэд энэ хоёр улсад олноороо зорчдог болсонтой холбоотой их амтлагчтай шүү ходоодоо бод
хятад хоол идээд хүүхдүүд аутизм дауны синдром тусаж байна.
Өчнөөн хятад хоолны газруудыг цэгцэлж чадахгүй мөртөө монгол хуушуурын газраа өдөр болгон ад үзэж хөөгөөд байгааг яаху. Ченжийн захын хажуугийн гараар татсан хонины махтай хуушуурын ТҮЦийг ЧД ийн 2,3р хорооны дарга бие биенийхээ нутаг дэвсгэр лүү хөөгөөд амар заяа үзүүлэхээ больж