ОХУ-ын Төрийн Думын гишүүн хүүхдийн хичээлийн бэлтгэлд төрөөс нэг удаагийн тэтгэмж олгохыг уриалав

“Шударга Орос-Үнэний төлөө нам”-ын дарга, Төрийн Думын депутат Сергей Миронов хэлэхдээ “9-р сарын 1-ний өмнө сургуулийн хүүхдүүдийн хичээлийн бэлтгэлийн тэтгэмжийг зарим мужид олгодог бөгөөд ихэвчлэн олон хүүхэдтэй, орлого багатай өрхүүдэд олгодог.
Тухайлбал, Москвад ийм өрхийн хүүхдүүдэд 13,3 мянган рублийн дэмжлэг үзүүлдэг гэв. 2025 онд нэг хүүхдийн хичээлийн бэлтгэлд дунджаар 35 мянган рубль шаардагддаг гэж мэргэжилтнүүд тооцсон бөгөөд ийм хэмжээний мөнгөгүй олон айл өрх бий. Иймд төрөөс сургуулийн насны хүүхэдтэй бүх өрхөд хичээлийн бэлтгэлийн тэтгэмжийг нэг удаад олгох нь зүйтэй” хэмээн хэлэв.
Мөн үргэлжлүүлэн иргэдийн зүгээс Думын гишүүдэд "Хичээлийн бэлтгэх хангах мөнгөгүй тул тусламж хүсэж маш ихээр ханддаг. Ганц нэгдүгээр анги гэлтгүй бүх сурагчид хамрагдах ёстой. Хүүхэд томрох тусам зардал нь нэмэгддэг. Бидэнд ийм төрлийн бэлэн хуулийн төсөл ч бий” хэмээн хэлсэн юм.
Эх сурвалж: ТАСС агентлаг
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.