Гадаад

Хугацаа хэтэрсэн визтэй, терроризмыг дэмжиж, зөрчил гаргасан 6000 оюутны визийг цуцаллаа

АНУ-ын төрийн департмент энэ жил 6000 гаруй оюутан, сурагчдын визийг цуцалсан гэж тус албанаас Даваа гарагт /2025.08.18/ мэдээлэл хийжээ.

Визний хугацаа нь дууссан ч АНУ-д үлдсэн, хууль зөрчсөн гэх үндэслэлээр оюутнуудын визийг цуцалсан байна. Мөн хууль зөрчсөн хэргээр визээ цуцлуулсан дийлэнх оюутан хүчингийн хэрэг, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан, хулгай дээрэм болон терроризмыг дэмжсэн гэх хэрэгт холбогдсон байсан гэж мэдэгджээ. Нийт 6000 визний 4000 нь хууль зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болсон байна. Ойролцоогоор 200-300 орчим визийг терроризмтой холбоотой гэж сэжиглэн хүчингүй болгожээ.

Өнгөрсөн онд 400 мянган "F1" оюутны виз олгосон бөгөөд энэ онд виз олголтыг түр хугацаагаар зогсоож, шинэ шалгуур нэмсэн. Үүнтэй холбоотойгоор олон улсын боловсролын байгууллага болох "NAFSA" болон "JB International"-ийн судалгаа хийж, мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлдээ, "шинэ элсэгч оюутнуудын тоо 30–40 хувиар буурна. Энэ үр дагавар нь орон нутгийн эдийн засгаас 7 тэрбум ам.долларын хэрэглээ, 60 мянга гаруй ажлын байрыг хасах эрсдэлтэй” гэжээ. Мөн “Хэрэв долдугаар болон наймдугаар сард виз олголт эргэн сэргэхгүй бол энэ намар 150 мянга хүртэлх оюутан АНУ-д ирж чадахгүй” гэжээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button