Гадаад
Путин, Трампын уулзалтын үеэр Оросын төлөөлөгчид хоригийн улмаас бэлэн мөнгөөр тооцоо хийхэд хүрчээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марк Рубио “Оросын төлөөлөгчид хоригийн улмаас АНУ-ын банкны системийг ашиглах боломжгүй тул Аляскад шатахуун авахдаа бэлэн мөнгөөр тооцоо хийхэд хүрсэн” гэв.
Харин энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тайлбарлахдаа “Шатахууы төлбөр төлөх нь зайлшгүй зүйл. Гадаад улсад албан ёсны айлчлал хийж буй учраас үүрэх зардлын л нэг хэсэг. Бэлэн мөнгөөр байна уу үгүй юу гэдэг нь тийм ч чухал биш” гэв.
Энэ сарын 15-нд Аляскийн цэргийн баазад Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар уулзсан бөгөөд ойролцоогоор 3 цаг орчим хэлэлцээ хийсэн. Тэд Трампын лимузинд ганцаарчилсан ярилцлага, дараа нь талуудын төлөөллүүдтэй өргөтгөсөн уулзалт хийсэн юм.
Эх сурвалж: TASS
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ymarch nohtsold amerikaas tseneglene gej yu bhn be yduu mongol l butsah aa hiine kkk