НИЙГЭМНийгэм мэдээ

"Rally Mongolia 2025" уралдааны SSV ангилалд Ш.Гансүх Б.Гандорж нарын баг түрүүллээ

"Rally Mongolia 2025" уралдаан наймдугаар сарын 10-16 хооронд Улаанбаатар Баянхонгор Зуунмод Шинэжинст Элсэнтасархай чиглэлд зохиогдож өндөрлөлөө.

Уралдааны хаалтын ажиллагаа явагдаж, ангилал бүрийн аваргууд, шагналт байрын тамирчид тодорлоо.

SSV ангилалд тэргүүн байрыг RM уралдааны 4 удаагийн аварга, ОУХМ Ш.Гансүх Б.Гандорж нарын баг эзэлж, удаах байранд RM уралдааны 3 удаагийн аварга ОУХМ Г.Батзаяа, Э.Энх Амгалан, RM уралдааны мотоциклын ангилалд оролцож мөнгөн медаль хүртэж байсан, спортын мастер Н.Үүрийнцолмон, Н Цолмонжаргал ах дүү хоёр тус тус шалгарлаа.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button