Нийгэм мэдээ

Скүүтер, цахилгаан дугуйны зогсоолоос илүүтээ авто зогсоол үгүйлэгдэж байна

Нийтийн эзэмшлийн зарим талбайд скүүтер, цахилгаан дугуйны зогсоол байгуулж эхэлсэн. Хэрэв зориулалтын уг зогсоолд байрлуулаагүй тохиолдолд 30 мянгаар торгох арга хэмжээ авна гэж мэдэгдээд буй. Цаашлаад энэ зогсоолд байрлуулаагүй бол төлбөрийн тоолуур зогсохгүй, үргэлжилсээр байх технологийн шинэчлэл хийх аж.

Үүнээс гадна тулгамдаж буй асуудлын нэг бол авто зогсоол. Ялангуяа хөл хөдөлгөөн их, төвийн гэгддэг бүсүүдэд зогсоолын асуудал толгой өвтгөж байна. Зарим тохиолдолд иргэд нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулахаас өөр аргагүйд хүрч, түгжрэлийн буруутан болох нь ч бий.

Уг асуудлын шийдлийг албаныхан хөнддөг ч бодит үр дүнд хүрсэн тохиолдол одоогоор алга.

Хамгийн сүүлд хоёр жилийн өмнө Хотын дарга Х.Нямбаатар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл өргөн барьж байв. Хэрэв тухайн хууль дэмжигдэж, батлагдсан бол хотын төв хэсэг төлбөртэй бүс болж иргэд энэ бүсэд зорчихын тулд мөнгөн хураамж төлж эхлэхээр байсан.

Энэ хүрээнд төлбөртэй бүсийг тойруулж автомашины төлбөргүй зогсоол байгуулахаар тусгагдсан. Тодруулбал, Налайх болон Сонгинохайрхан дүүрэгт хоёр байршил сонгоод байв. Гэсэн ч иргэдийн шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарч мөн л ажил хэрэг болоогүй юм.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button